Бусад хүмүүс

85 кг жинтэй байсан О.Жаргалмаа охины итгэмээргүй өөрчлөлт. Яаж “ТУРСАН” зөвөлгөөг хүргэж байна…

Илүүдэл жин” гэх ойлголт зөвхөн манай улс гэлтгүй дэлхий даяар энэ нь тулгамдаж буй асуудал болоод байгаа билээ.

Бараг хүн бүр л илүүдэл жингээсээ салахын тулд тодорхой хэмжээний арга хэмжээ авч байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өсвөр насандаа өөрийгөө ялан дийлж, илүүдэл жингээсээ эрүүл аргаар салж чадсан О.Жаргалмааг та бүхэнд танилцуулж, туршлагыг нь хуваалцъя.

YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.

– Намайг О.Жаргалмаа гэдэг. Би 20 настай. Эрхүү хотноо дулааны инженер чиглэлээр сурдаг.

YOLO: Би таныг яаж турсан гэхээс илүүтэй өөрийгөө хэрхэн ялан дийлсэн талаар ярилцахыг хүсэж байна. Таныг ямар зүйл тэгтлээ их зоригтой шийдвэр гаргахад хүргэсэн бэ?

– Би бага байхын л ер нь махлагдуу хүүхэд байсан. Анх 12 дугаар ангидаа “Чадна аа охид оо” фэйсбүүк группт орж байсан. Тэнд байсан хүмүүсийн зургийг харж ер нь их урам зориг авдаг болсон. Яг 2015 оны 1 дүгээр сарын 2-ноос эхлээд туръя гээд бат шийдэж байсан.

YOLO: Тураах жор, хоолны дэглэм, фитнесс гэх мэт илүүдэл жингээ хасах олон арга байдаг. Харин таны хувьд аль аргыг хэрэглэж илүүдэл жингээ хассан бэ?

– Нэгдүгээрт хоолондоо анхаарч эхэлсэн. Хүн хүний турах арга өөр өөр байдаг. Ерөнхийдөө анх орой 17 цагаас хойш юм идэхгүйгээр дэглэмээ барьж байсан. Хүмүүсийг ажиглаад байхад фитнессээр хичээлээд турдаг хүмүүс ч бас цөөнгүй байдаг юм билээ. Миний хувьд гэвэл би өөрөө хөдлөх дургүй хүн. Дунд сургуульд байсан болохоор давтлага ихтэй байдаг учир оройтно, оройтсон ч хоолоо идэхгүй. 17 цагаас хойш юм идэхгүй гэж гүрийсэн л бол ер нь иддэггүй байсан.

YOLO: Таны хооллолтын дэглэмийг сонирхмоор байна. Зөв эрүүл аргаар жин хасахад хооллолт их нөлөөлсөн нь мэдээж хэрэг биз.

– Дээр хэлсэнчлэн 17 цагаас хойш огт юм иддэггүй байсан, энэ маш чухал. Эхний сард 8кг хасаж байсан. Анх 85 кг жинтэй байж байгаад төгсөх ангийнхаа хонхны баяр гэхэд 72 кг болсон. Түүнээсээ хойш турахгүй байж байгаад ОХУ руу хэлний бэлтгэлд яваад 3 сар болоход үр дүнгээ тийм ч их өгөхгүй байхаар нь 16 цагаас хойш юм идэхээ больсон. Хамгийн гол орой л юм идэж болохгүй. Дэглэмийн явцад чихэрлэг зүйлсийг огт идэх хэрэггүй байдаг.

YOLO: Зарим хүн яаж ийж байгаад гүрийж байгаад ч юм уу зөв буруу нь мэдэгдэхгүй аргаар маш хурдан жингээ хасчихдаг. Их жинтэй хүмүүсийн хувьд цаашид үргэлжлүүлэн хасахад хэцүү байдаг гэдэг. Танд тийм үе байсан уу, тэрийгээ яаж даван туулсан туршлагаасаа хуваалцаач.

– Хүн хүний биеийн онцлог юм болов уу. Би нэг турчихаараа үр дүнгээ хурдан өгөөд улам л турдаг. Турчихсан байхдаа бас жингээ маш сайн барьж чаддаг. Хүний нутагт байсан учраас махаа тийм ч их иддэггүй харин бор будаа тахианы цээж мах зэргээр хооллодог байсан.

Турж байгаа гэдгээ өөрийн сэтгэл зүй, бие судас, тархи, зүрх бүхий л зүйлдээ үүнийгээ ойлгуулах нь бас зүйтэй.

О.Жаргалмаа

YOLO: Тэвчээр алдах шантрах үедээ яаж хэрхэн өөрийгөө зоригжуулдаг байв?
– Би өөрөө амттанд маш их дуртай. Өдөрт ядаж ганц шоколад идэхгүй л бол байж чаддаггүй. 12 цагийн үед өдрийн хоолоо идээд яг 17:00 цагаас өмнө ганц чихэр ч юмуу амандаа хийчихдэг. Дараа нь өөрөө өөртөө би турсныхаа дараа идчихэж болно шүү гэж хэлээд л тайвширдаг байсан.

YOLO: Сэтгэлзүйн хувьд өөрийгөө хэрхэн урамшуулдаг байв?
– Хамгийн гол нь өөрийгөө дайчлах л хэрэгтэй. Турж байгаа гэж сэтгэл зүй, бие судас, тархи, зүрх бүхий л зүйлдээ үүнийгээ ойлгуулах нь бас зүйтэй.

YOLO: Та өөрөө өөртөө багшилж байв уу эсвэл бусдын тусламжин дор байв уу?

– Өөрөө өөртөө л багшилж байсан. Өөрөө замаа зураад тэрийгээ дараа нь өөрөө будаад л, өөрөө өөрийгөө хөтлөөд явсан даа.

YOLO: Илүүдэл жин гэдэг бол өөрөө нэг төрлийн өвчин шүү дээ. Тэгвэл турж байх явцад сөрөг нөлөө гардаг байв уу?

– 1-2 жилийн хугацаанд 30 гаруй кг хассан. Нэг том сул тал нь гэвэл турж байх явцад огт дасгал хийдэггүй байсан. Түүнээс болоод ямар ч булчин хөгжөөгүй ер нь их сул биетэй болсон. Одоо бодоод байхад амархан өвдөөд байдаг маань үүнтэй холбоотой ч байж болохуйц юм билээ.

YOLO: Анх таны өөрийгөө өмнөхтэйгөө харьцуулсан зургийг хараад үнэхээр итгэмээргүй санагдаж байсан. Тэр үр дүн мэдээж нэг өдрийн дотор гараагүй байх. Бага багаар үр дүн гарах үед түүнээс сэтгэлийн маш их таашаал авч, тухайн үеийн мэдрэмж юу байв?

– Үнэхээр гайхалтай. Зурагнаас л өөрийгөө хараад гэнэт гайхсан. Үнэхээр би турчихсан байна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэсэн. Тураад л байх тусам улам шунал хөдлөөд илүү их турахыг хүсээд л байдаг.

YOLO: Өмнө нь ямар хооллолттой байсан бэ? Тэр үеийн хооллолттоо бодохоор ямар санагдаж байна вэ?
– Багаасаа эмээтэйгээ амьдардаг байсан болохоор хүссэнээ иддэг. Өглөө босоод юм иднэ, өдөр дахиад л иднэ, орой шөнө дөл болсон ч идэх үйл явц дуусахгүй шүү дээ. Одоо бодоход тэгж идээд таргалахгүй гээд ч яах вэ дээ. /инээв/

Нэг удаа автобусанд явж байхад нэг эгч надад “Энэ биеийг яаж дааж явдаг байна даа” гэж хүртэл хэлж байсан. Тэгээд л үүнээс хойш турж эхэлсэн дээ.

О.Жаргалмаа

YOLO: Өсвөр нас тэр тусмаа арван жил гэдэг бол хүүхдүүийн хувьд бие биедээ хоч өгөөд янз бүрийн нэрээр дуудах асуудлууд байдаг. Танд ч мөн байсан байх. Тухайн үед бусдаас ирэх сөрөг хандлагыг хэрхэн хүлээн авдаг байсан бэ?

– Бага ангиас эхлээд хөвгүүд бүдүүн гахай гэх мэтээр шоолдог байсан. Би ахлах ангидаа ороод илүү их таргалчихсан байсан. Нэг удаа автобусанд явж байхад нэг эгч надад “Энэ биеийг яаж дааж явдаг байна даа” гэж хүртэл хэлж байсан. Тэгээд л үүнээс хойш турж эхэлсэн дээ. Хуучин сургуулийнхаа хүүхдүүдтэй ихэвчлэн нийлдэг байсан болоод ч тэр үү одоо тэдэнтэй уулзахаар ‘Ямар өөр болчихсон юм бэ?’ ‘Ингэж өөрчлөгдөхийг нь мэдсэн бол чамайг аваад үерхчихдэг байж дээ’ ч гэж хүмүүс хэлэх болсон. /инээв/

YOLO: Хүн ер нь яагаад турах гэж, гоё сайхан харагдах гэж тэгтлээ тэмүүлдэг юм бол оо? Таны бодол?
– Өөртэй илүү итгэлтэй байхын тулд байх л даа. Жишээ нь, тарган хүн хүссэн хувцсаа өмсөж чадахгүй тааралдсан хувцсаа л өмсөнө шүү дээ.

YOLO: Одоо өөрийгөө зорилгодоо хүрсэн гэж бодож байна уу? Дараагийн чинь зорилго юу вэ?
– Үгүй ээ, илүү гуалиг булчинлаг яг нэг төгс фит /fit/ бие гэж байдаг даа энэ л миний дараагийн зорилго.

YOLO: Таны бодлоор эмэгтэй хүний гоо үзэсгэлэн юунд байдаг гэж бодож байна вэ?

– Ямар ч нөхцөлд хүний зан ааш л тухайн хүний хамгийн чухал гоо үзэсгэлэн байна. Тансаг сайхан хувцас өмссөн ч ярвайгаад явж байгаа царайлаг бүсгүйгээс илүүтэй, хүнтэй инээмсэглэн мэндэлж байгаа цэвэрлэгч л илүү үзэсгэлэнтэй харагдана.

YOLO: Яг одоо өсвөр насандаа байгаа илүүдэл жингээ ялан дийлэхээр тэмцэж буй охиддоо юу гэж зөвлөгөө өгмөөр байна вэ?

– Яаж ч шантарсан бууж өгсөн үргэлж урдаа тавьсан зорилгоо харж байгаарай. Уйлаад ч хамаагүй шүд зуугаад ч хамаагүй дараа нь бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж одоо л тэсэх ёстой гэж бодоорой. Хүн хүссэн зүйлээ хийж чаддаг шүү, гагцхүү түүнд өгөх цэнэг нь хүний өөрөө өөрийх нь л үгс байдаг.

YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа цаашдын амьдралд тань илүү их амжилт сайн сайхныг хүсье.

– За баярлалаа.

Өөрөө өөртөө “Би турсныхаа дараа идчихэж болно шүү дээ” гэж хэлээд л хоолны дуршилаа бууруулж тайвширдаг байсан.

О.Жаргалмаа

Илүү гуалиг булчинлаг яг нэг төгс фит бие гэж байдаг даа… Энэ л миний дараагийн зорилго.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close