ДэлхийзөвлөгөөМэдлэг

МОНГОЛЫН ТӨРИЙН ДАЛБААГ ХИЧЭЭЛИЙН ТАНХИМДАА БАЙРШУУЛСАН НЬ НОЦТОЙ АСУУДАЛ ГЭЖЭЭ

Өвөрмонголын Улаанхадын Монгол Дунд Сургууль нь, сургууль, хичээлийн танхимдаа зөвхөн Монгол улсын төрийн далбаа, соёмбыг залжээ. Гэтэл тус асуудлын талаар Хятадын Коммунист намын шууд харьяанд ажилладаг “Global Times” сонинд нийтлэгджээ.

Тус мэдээлэл гарснаас даруй хугацаанд буюу энэ сарын 7-ны өдөр хотын коммунист намаас нь тус сургуулийг тусгайлан шалгахаар болжээ. Ингэхдээ Гадаад Монголын далбааг сургууль, хичээлийн танхимдаа өргөн залж байгаа нь “хүнд ноцтой асуудал” хэмээн үзжээ.

Мөн БНХАУ-ын бусад мэдээллийн хэрэгслүүд тус асуудлыг буруушааж, Монгол хэлээр хичээллэж байгаа, Чингис хааныг гутаан доромжилсон Хятад иргэдэд хатуурхан ханддаг тухай дурьдаж, хил хязгаарын үндэснүүдийн ийм үйлдэл нь Хятадын нягтралын эсрэг үйлдэл, маш холын аюултай үр дагавартай гэсэн утгатай нийтлэл гаргажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close