Бусад хүмүүс

Д.Батбаяр, Баясгалан нар дахин ажлын байрандаа шуугиан дэгдээжээ. Тэндний гол маргааны эзэн хэн гээч…

УИХ-ын эрхэм гишүүн, сүмоч Д.Батбаярын хувийн амьдрал тун барцадтай байна. Хоёр хүүхэдтэй эхнэрээ хаяж, гэр бүлээ цуцлуулаагүй байхдаа дуучин Т.Баясгалантай хамт амьдарч, хоёр эхнэртэй байхдаа УИХ-ын сонгуульд нэр дэвшин шуугиан тарьж байсан энэ эр саяхан анхны эхнэрээсээ салж, гэр бүлээ дуулиантайгаар цуцлуулсан. Гэвч асар их хэл ам дагуулан байж зохиосон шинэ амьдралдаа мань эр сэтгэл тун дундуур байгаа сурагтай. Дуучин Т.Баясгалангийн хөнгөн зан, гоомой явдал эрхэм гишүүний уур уцаарыг төрүүлж байгаа бололтой. Түүний бизнесийн ажилд хэт их хошуу дүрэх болсон залуухан амраг нь Д.Батбаяр гишүүнийг “Тэнэг мангар” хэмээн цоллох болсноос болж тэдний харьцаанд ан цав гарч ирсэн юм байх. Хадмууд болон хамтран ажиллагсадтайгаа үл ойлголцож, байнга хэрүүл, хов живэнд хутгалдах болсон дуучин Т.Баясгалан хөрөнгө мөнгөнд ч хайр гамгүй хандаж, сүмоч эрийн цухлыг хөдөлгөөд байна. Хамгийн ноцтой нь эрхэм гишүүний хүү Элбэгбаярыг түүний хүүхэд биш гэдэг яриа ойр дотныхон дунд нь гарч, бүр цусны шинжилгээ хийлгэх тухай хэрүүл дэгдээж удаж байна. Залуухан эхнэрийнх нь талаар таагүй мэдээлэл Батбаяр гишүүнийг бухимдуулж, хос хоёр “Кёкюшү” цамхагийн 11 давхарт байрлах ажлынхаа байранд хэрүүл зодоон хийж, багагүй шуугиан дэгдээсэн аж. Үүнээс хойш залуу хосууд тусдаа амьдарч байгаа гэнэ. Д.Батбаяр гишүүн Зайсанд байрлах гэртээ, харин дуучин бүсгүй хүүхдэ аваад ээж дээрээ оччихсон гэдэг мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Залуухан, шинэхэн эхнэртээ гомдож туньсан Д.Батбаяр гишүүн найз нөхдөө цуглуулан нагиж, сэтгэлээ засах гэж яваад хөлөө гэмтээчихсэн нь хос залуусыг улам бүр холтгож байгаа сурагтай. Тэд шинэ телевизийн нээлт, ажил хэргийн уулзалт зэрэгт хамтдаа очиж, өөрсдийнхөө харьцаанд гарчихаад байгаа өө сэвийг бусдын харцнаас нуух гэж тун их оролдож байгаа аж.

Кёкүшюзан Д.Батбаяр гэгээн хайрын валентины өдрийг угтаж гэргий Т.Баясгаландаа зориулан хайрын шүлгийн уралдааныг өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан.

Тэрбээр уралдаанд шалгарсан шилдэг гурван шүлгээр 2 сарын 14 буюу гэгээн хайрын Валинтины өдрөөр гэргийдээ сюрприз барихаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдсэн билээ. Хамгийн олон лайк, шэйр авч олны талархлыг хүлээсэн гурван шүлгэнд японд сүмо үзэх тасалбар, IPhone X гар утас, Sumsung S7 гар утас олгох юм. Одоогоор дуучин бүсгүй өөрт нь зориулсан 700 гаруй шүлэгтэй болж, хайрын шүлгийн хатан хаан болоод байгаа аж. Ингээд уралдаанд ирүүлсэн зарим шүлгийг хүргэе.

ХАНЬДАА

Тэнгэрлэг хайрын минь онгод

Тэнүүн талын дууч шувуу минь

Тэвэр тэвэрээр жаргал бэлгэлдэг

Тэр л миний хосгүй хайрт хань

Зүрх зүрхээ уяраах хосын баяр

Зүмбэрлэн баясах хөөрхөн үрс

Зүйрлэшгүй хайрын нандин охь

Орчлонг сэргээсэн аялгуут дуунд

Оршин догдлох миний сэтгэл

Олны дундаас чамтайгаа учирсан

Оргилох зүрхний минь ариун хайр

Шүтэх шүтээн минь хөх тэнгэр

Шүлэглэх онгод минь чамдаа

өгсөн хайр

Сүүдэр тусгахгүй энэ амьдралд минь

Сүлд хиймор минь байгаарай хань минь

Хүж дэлхийгээ дуугаараа баясгаж

Хань намайгаа итгэлээрээ баясгаж

Хослон жаргаж үрсээ өсгөж

Хорвоог хамтдаа хайраар бялхаая

ЭХ Сурвалж Niisleliinmedee.com

Сарын тэмдгийн үеэр секс хийвэл юу болох вэ?

Сарын тэмдгийн үеэр секс хийх нь хүмүүст бохир, заваан мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Гэсэн хэдий ч өөрсдийн дур хүслээ барьж дийлэлгүй, бэлгийн ажил хийхийг хүссэн залуус, үүнийг зөв эсэхийг мэдэхгүй тул гайхаж хоцрох нь бий. Иймд бид та бүхэндээ сарын тэмдгийн үеэр секс хийвэл юу болдог тухай дуулгахаар бэлтгэсэн юм.

Өвдөлтийг намдаана

Сарын тэмдгийн үед “эстроген болон тестостерон” даавар ихэссэнээр, сэтгэл санаа болон бие махбодийн хувьд таагүй нөхцөл байдал үүсдэг. Харин энэ үед секс хийх нь өвдөлтийг намдааж, булчинг суллах бөгөөд нэг ёсондоо тухайн эмэгтэйд тайван амрах нөхцлийг бүрдүүлж өгдөг байна.

Жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлнэ

Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ жирэмсэлнэ гэдгээс айдаггүй. Гэтэл энэ нь эсрэгээрээ жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлдэг аж. Эр хүний бэлгийн эс нь эмэгтэй хүний биед 5-7 хоногийн хугацаанд амьдрах чадвартай учир жирэмслэх боломжтой. Иймд та сарын тэмдгийн үед секс хийхдээ хамгаалалт хэрэглэж байгаарай.

Бэлгийн замын халдварт өвчин тусч болзошгүй

Зарим хүмүүс сарын тэмдгийн үеэр секс хийснээр, бэлгийн замын халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй хэмээн үздэг. Харин судлаачид үүнийг баталж чадаагүй юм. Хэдий тийм ч, аль болох болгоомжтой байж, бэлгэвч хэрэглэх нь тохиромжтой. Цусархаг орчин нь нянг үржүүлэх таатай нөхцөл болдгийг санаж яваарай.

Сарын тэмдгийн хэмжээг багасгах

Сарын тэмдгийн үеэр секс хийх нь цусны ялгаралтыг багасгадаг болохыг та мэдэх үү? Мөн та секс хийхээс өмнө тампон хийж, хэсэг байлгасны дараа түүнийгээ аваад бэлгийн ажил хийж болно. Ингэснээр цусны ялгаралт буурч, секс хийх боломжийг бүрдүүлдэг байна.

Бэлтгэл ажил

Хэрэв үнэхээр секс хийхээр шийдсэн бол урьдчилаад орон дээрээ алчуур дэвсэж, нойтон салфеткийг ойрхон байлгаарай. Мөн эрэгтэй нь дээрээ байх байрлалыг сонгосон нь зүйтэй. Учир нь эмэгтэйг хэвтэж байх үед цусны ялгаралт багасдаг тул, хосуудад тааламжтай байх болно.

Сайтар ярилцах

Сарын тэмдгийн үед секс хийхээсээ өмнө хосууд хоорондоо сайтар ярилцаж, үнэхээр үүнийг хүсч байгаа эсэхээ мэдэх хэрэгтэй. Тэгж байж л сексээс таашаал авах боломжтой юм. Мөн сарын тэмдгийн сүүлийн хоногуудыг сонгож, секс хийсэн нь тохиромжтой.

Сарын тэмдгийн үед секс хэрхэн хийх вэ?

Сарын тэмдгийн эхний өвдөлттэй үеийг өнгөрөөх хэрэгтэй. Өвдөлттэй байна гэдэг нь цус их хэмжээгээр алдаж байгаа гэсэн үг. Цус их алдалттай үед тийм ч таатай байхгүй болов уу? Мөн эхлээд орны даавуу, алчуур , салфетка зэргийг урдчилан бэлдээрэй. Эрэгтэй нь дээр байрлалыг сонговол тааламжтай бөгөөд хэвтэж байхад цус алдалт хамаагүй бага хэмжээтэй байдаг. Хэрвээ эмэгтэй нь дээрээ бол доошоо цус алдалт их болох ба сарын тэмдгийг зогсоож магадгүй. Орчин цагийн анагаах ухааны мэргэжилнүүд сарын тэмдгийн үед хосууд ариун цэврийг сайн хангасан үед ямар ч аюулгүй гэж зөвлөж байна. Гэвч цус бол гадны өвчин үүсгэгч микроб өсөн үржих, амьдрах нэн таатай орчин гэдгийг мартаж болохгүй. Сарын тэмдгийн үед савнаас эндометрия гэх хальсанцар гуужиж гадагшилдаг байна. Зохих цагт нь гадагшлуулахгүй бол эндометриоз өвчин үүсэж болзошгүй юм. Үүнийг эмчлүүлэхгүй явбал өвдөлт мэдрэгдэж сарын тэмдгийн бус өдөр цус үзэгдэх цаашилбал үргүй болох аюултай. Гэхдээ энэ нь сексээс шалтгаалахгүйгээр үүсдэг тохиолдол ч бас бий.

Сарын тэмдгийн үеэр хэвлий ууцаар нь их өвддөг эмэгтэйчүүдэд секс өвчин намдаах үйлчилгээ үзүүлж ч болох аж. Мөн энэ үеийн секс эмэгтэй хүний сэтгэл санаанд сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Секс сарын тэмдгийг зогсоох уу?

Хүчтэй дур ханалт , мэдрэмжээс болж сарын тэмдэг дуусах ёстой өдрөөсөө өмнө дуусаж магадгүй. Энэ нь эр бэлгийн эс эмэгтэй хүний биед орсноос үүсэлтэй. Мөн яг бэлгийн хавьталд орох үед зогссон хирнээ дараа нь үргэлжлээд дахин ирэх тохиолдол байдаг. Ингэснээр сарын тэмдгийн хоног бүр уртсах болно гэсэн үг.

<>Сарын тэмдгийн үед бэлгийн харилцаанд орвол жирэмсэн болох уу? Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед секс хийвэл жирэмсэн болохгүй хэмээн эндүүрдэг. Гэвч эрсдэл байсаар л байдаг. Таны сарын тэмдэг байх ёстойгоосоо бага ирдэг эсвэл сунжирдаг бол сарын тэмдгийн үед секс хийхдээ хамгаалалт хэрэглэх зүйтэй. Сперм эмэгтэй хүний биед 5-7 хоног амьд байдаг болов ч түүнээс ч олон хоног амьдрах тохиолдол бий. Мөн нэг биш хоёр өндгөн эс байвал жирэмслэх магадлал бүр л илүү байх болно.

Сарын тэмдэг бол эмэгтэй хүний эрүүл мэндийн толь гэгддэг. Энэ үеэр эмэгтэйчүүд бид ганцаардах, шалтгаангүйгээр гуних, эсвэл бүр хэт хөөрөлд автах нь ч бий. Ийм донсолгоотой өдрүүдэд та өөрийгөө аль болох сэтгэл хангалуун байлгахыг хичээгээрэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close