Бусад хүмүүс

Р.Эмүжин: Хэтэвчний ялгаа л залуусын хайр дурлалд хар садаа болж байна даг

Яруу найрагч Р.Эмүжин өнөөгийн нийгэмд буй асуудлуудыг өөрийн өнцгөөс олон нийтэд нэгийг бодогдуулахуйцаар тун ч өвөрмөц илэрхийлээд авдаг нэгэн. Тэрээр энэ удаад залуусын хайр сэтгэлд саад болж буй асуудлыг өөрийн өнцгөөс бичээд авчээ. Энэхүү бичвэртээ тэрээр:

Охид байхгүй…

Би л болсон хойно хөдөө хөгийн царайлаад л тэнэж явахгүй юу. Хачин халтар, хажуугаар нь аяншчихсан. Мотоциклтой гурван залуу замын хажууханд хэдэн хонио хоргоочихсон сууж байна. Зам асуунгаа хэдэн үг солилоо. Нөгөө гурав унааныхаа сүүдэрт ганц шил юм тавьчихжээ. Хоёр нь надаас ичээд мал захлаад алга болж өглөө. Үлдсэн хүүгээс насыг нь асуутал 28 гэж пээдгэр дуугарч байна аа.

-Эхнэртэй юү?

-Байхгүй ээ./Тэнгэр ширтэн санаа алдах юм/

-Эхнэр авч ээж аавдаа ачийнх нь зулайг үнэрлүүлээч ээ. Архи ёроолдоод, адуу малтай яриад сууж байхаар амьдралаа зохиож болдоггүй юм уу

-Эхнэр болох хүн байхгүй л дээ. /Шилээ маажаад нүүрээ үрчийлгэж байх юм/

-Хаачсын. Гол усаар нэг гоё охид байгаа биз дээ?

-Байхгүй гээд байхад.

-Чи хардаггүй юм байлгүй

-Үгүй ээ, бүх охид хот руу Багшийн дээдэд сурах гээд явсан

-Амралтаараа ирэхээр нь амжаад найрахгүй юу

-Ирэхээрээ борлочихно, сайртчихна гээд гэрээс гардаггүй юмөө. Тэгээд л нэг мэдэхэд явчихсан байдгийн шдээ…

-Багшийн дээддээ ч сурч байгаа юм уу, баар саунд ч сууж байгаа юм уу, чи яаж мэдэх юм? /Би жинхэнэ Хоролмаатав. Ха ха/

-Үгүй сурч байгаа гэсийшдээ.

…иймэрхүү яриа нэг бус болно оо. Хоёр эхнэр ч гэх шиг хошин шог ярьж байхын оронд энэ их, дээд сургуулиудаа хөдөө аймгийн төв рүү нүүлгэх гээд зүтгээд байгаа тэр Цогзолмаагаа дэмжээсэй. Хүн амын хүйсийн харьцаа огтхон ч алдагдаагүй. Боловсрол, ажил алба, хэтэвчний ялгаа л залуусын хайр дурлалд хар садаа болж байна даг” хэмээсэн байх бөгөөд энэ ч үнэний ортой ажээ. Хөдөө газар охид үнэхээр л байхгүй болсон бөгөөд цэргээс ирсэн залууст мөн л эхнэр олдохгүй хотыг зорин эхнэрийн эрэлд гарах болсон гэнэ.

Image may contain: 1 person, mountain, grass, outdoor and nature

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close