ДэлхийЭнтертайнмент

БЭЛГЭЭ ГОЛООД ЦАГДАА ДУУДЖЭЭ

Германы Цетель хотын цагдаа нар Зул сарын баярын өглөө нэгэн хачирхалтай дуудлага хүлээж авсан гэнэ. Тэдэн рүү есөн настай хүү утасдаад гэрт нь ирэхийг хүссэн байна. Зул сарын баярын бэлгээ голсон хүү цагдаа нарт хүслээ бичсэн захидлаа үзүүлээд, нэг нь ч биелэгдээгүй болохыг өрөвдөлтэйгөөр хэлсэн аж. Хүүгийн Санта өвөөгөөс гуйсан бэлэгний нэг нь ч гацуур модны дор байгаагүй гэнэ. Хууль сахиулагчид хүүгийн асуудалд ихэд хүндэтгэлтэй хандсан бөгөөд Санта өвөө нас өндөр болсон учраас бэлгийг нь бусдынхтай хольж сольсон байж магадгүй хэмээн тайлбарласан гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close