Но-той хүнОлны танил

Г.ДАМБА-ОЧИР, Г.СОЛТАН, Л.ЭНХБОЛД, Б.УНДАРМАА НАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ

рокурорын газраас УИХ-ын даргад Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очирын нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгах хүсэлтийг ирүүлжээ. Энэ дагуу өнөөдөр үдээс хойш УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг зарлан хуралдуулахаар болсон ч гишүүдийн ирц бүрдээгүй байна. Иймээс тус дэд хорооны хуралдааныг маргааш болгон хойшлуулжээ.

Хуульд зааснаар Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 48 цагийн дотор багтаан, хаалттай горимоор хэлэлцэн шийдвэрээ гаргах дэгтэй. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг.

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокуророос тавих болсон үндэслэл нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх асуудалтай холбоотой гэсэн мэдээлэл байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close