Бусад хүмүүс

С.Зориг агсны хэрэгт буруутгагдсан Чимгээгийн охиныг санаатай хөнөөсөн үү?

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг одоог хүртэл бүрэн тайлагдаагүй хэвээр буй. Түүний амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн улмаар ял эдэлж буй Т.Чимгээгийн ээж хэвлэлд ярилцлага өгчээ. Т.Чимгээг захидал бичүүлэхгүй хэмээн цаас үзэг оруулахыг хориглосон гэх бөгөөд түүний охины амь насыг санаатайгаар хөнөөсөн хэмээх яриа өдийг хүртэл явсаар буй. Харин энэ тухай Т.Чимгээгийн ээж Ц.Марууш “Зөвхөн Чимгээ биш, энэ айл бүхэлдээ сүйрлээ л дээ. Энэ хооронд олон эмгэнэлт явдал болсон. Хамгийн аймшигтай нь Чимгээгийн том охин 28 настай Өнөрцэцэг авто машины ослоор нас барлаа. Ээжийгээ хоригдсоноос хойш, одоогоос хоёр жилийн өмнө болсон хэрэг шүү дээ. Талийгаач Өнөрцэцэг маань үсчин юм. Ажлын газрын хэдэн хүн Сэлэнгэ рүү явж байгаад замын тойруу дээр машин нь онхолдож Өнөрцэцэг таалал төгсөөд бусад нь зүгээр. Хүн амины энэ ноцтой хэргийг нарийн шалгаж арга хэмжээ аваагүй. Чимээгүйхэн дарж өнгөрөөсөн. Эрүүл үлдсэн хоёр хүн нь хаана юу хийж явдгийг мэдэхгүй.

Бид энэ аймшигтай осол хэргийг Чимгээгээс нуучихъя гэж гэр бүлээрээ шийдсэн юм. Яагаад гэвэл шоронд ядарч зүдэрч байхад нь сэтгэл санааны их дарамт болно. Аягүй бол солиорч ч мэднэ гээд таг нуусан. Осол гарснаас хэд хоногийн дараа Чимгээгийн нөхөр Бямбасүрэн эргэж очиж уулзсан. Болсон ослыг хэлэлгүй тойруулж яриад байсан чинь шоронгийн хуяг нь Чимгээгийн дэргэд “Энэ чинь цагаалганы юм байна. Танай ямар хүүхэд үрэгдсэн юм!” гээд зориуд санаа авахуулчихсан гэсэн. Чимгээ эндээс бүх учрыг мэдэж, ухаан нь балартаж унах шахсан гэдэг.

Ингэж дарамтлахын тулд, өнөөх тагнуулынхан зориуд хуягаар хэлүүлсэн байхгүй юу. Энэ хооронд Чимгээгийн хайртай эмээ нь нас барсан. Бямбасүрэнгийнх гэж энэ айлын зовлон ийнхүү барагдахгүй л байгаа юм даа. Сүүлд “Хэргээ хүлээчихсэн бол ийм зүйл болохгүй л байсан” гэсэн утгатай үг ч сонсогдож байсан гэдэг юм. Хүнд хилс хэрэг хүлээлгэхийн тулд дарамталж тарчлаадаг бүх л арга мэхийг хэрэглэдэг юм гэнэ лээ” хэмээсэн ажээ. Т.Чимгээг тус хэргийн цорын ганц гэрч гэгддэг Булгантай өдийг хүртэл нэг ч удаа уулзуулаагүй бөгөөд Т.Чимгээг тэр үеийн зурагтай төстэй боловч, би мөн гэж хэлж чадахгүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг байна.

Image result for т.чимгээ

Related image

Related image

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close