Бусад хүмүүс

Зомбинууд дайрах тухай мэдээлэл хүлээн авчээ

Америкийн Флорида мужийн Лейк Уорт хотын оршин суугчид зомбинуудын дайралтын тухай мэдээлэл хүлээн авсан байна.

Хүмүүст айдас төрүүлсэн энэхүү мэдээлэл тавдугаар сарын 20-ны шөнө эрчим хүч хэсэг зуур тасрах үеэр ирсэн гэнэ. Нийтдээ 7800 гаруй хүмүүст энэ мэдэгдэл хүрсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Дараахан нь хотын эрх баригчдын зүгээс, санамсаргүй алдааны улмаас уг мэдэгдэл илгээгдсэн тухай зарлаад, оршин суугчдыг тайвшруулахыг яаравчилсан аж.

Ингээд олон нийтийн мэдээлэл хариуцсан ажилтан Бен Керр: “Лейк Уорт хотод зомби дайралтын ямар ч идэвхжил байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж, санамсаргүй алдааны төлөө уучлал хүсч байна” гэжээ. Эрчим хүчний тасралт 27 минутын дараа сэргээгдсэн байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close