Сонин хачин

Жолооны ард гар утас ашигласан жолоочийг илрүүлдэг камер бүтээжээ

Австралийн Сидней хот замын хөдөлгөөнд оролцохдоо жолооны ард гар утас хэрэглэсэн жолоочийг илрүүлэх тусгай камерын сүлжээтэй дэлхийн анхны хот болжээ. Өнгөрөгч 10-р сард явуулсан туршилтаар 11 мянган жолоочийг гар утас хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь илрүүлсэн шинэ технологийн камер нь маш өндөр нарийвчлалтай зураг авч, зургаа хиймэл оюун ухаант төхөөрөмж рүү илгээдэг байна. Харин мөнөөх төхөөрөмж нь жолооны ард мессеж бичиж буй, эсвэл чанга яригч ашиглалгүй нэг гараараа утсаа барин ярьж буй жолоочийг илрүүлдэг аж.
Күинслэндийн их сургуулиас гаргасан судалгаагаар Австралид гардаг зам тээврийн дөрвөн осол тутмын нэг нь гар утастай холбоотой байдаг гэнэ. Тиймээс тус улсын албаныхан жолооны ард утас ашигласан жолоочийг торгодог болжээ. Дээрх камерыг одоо торгуулийн хуудас бүртгэх төхөөрөмжтэй холбох, улмаар жолоочид шууд мэдээлдэг болгохоор ажиллаж байна.

Эх сурвалж: www.eagle.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close