Бусад хүмүүс

Ямар өнгийн хувцсыг хооронд нь хослуулбал бусдаас содон, дур булаам харагддаг вэ?

Өвлийн улиралд тэнгэр бүрхэг байх үед өөрийн амьдралд ямар нэгэн өнгөлөг зүйлсийг нэмэх хүсэл танд төрдөг л биз дээ? Харин энэ тохиолдолд сайхан хувцас таныг дур булаам харагдахад тус болох бөгөөд хамгийн гол нь зөв өнгөний зөв зохицолтой хувцас сонгох нь чухал юм. Ингээд өвлийн улиралд хэрхэн өнгөлөг, загварлаг хувцаслах аргыг бид танд хүргэе. Мөн ямар өнгө өөр хоорондоо зохицдогийг мэдэж аваарай.

Саарал

Саарал өнгө аль хэдийнээ уйтгартай өнгөний тооноос хасагдсан бөгөөд сүүлийн үеийн загварын шилдэг трэнд болж байгаа юм. Саарал өнгийг хар, цагаан, ногоон эсвэл дарсны өнгийн хувцастай хослуулснаар та гудамжаар өөдрөг алхах болно.

Саарал

Хөх ягаан

Энэ өнгө нь хар саарал өнгийн хувцаслалтын өнгөлөг болгоход тустай. Үүнээс гадна биеийн өнгө, ногоон, улаан, нил ягаан өнгөтэй хосолдог.

Хөх ягаан

Ногоон

Ногоон өнгө бол өвөл өмсдөг хувцаснуудын үндсэн өнгөний нэг бөгөөд хамгийн гол нь зохицох өнгийг нь зөв сонгоход л та хангалттай дур булаам, бусдаас содон харагдана. Өвлийн уйтгартай өдөрт өнгө нэмэхийн тулд ногоон өнгийг хар, хар хөх, цагаан болон биеийн өнгөтэй хослуулах хэрэгтэй.

Ногоон

Гич өнгө (шаргалдуу)

Энэ өнгийн хувцас нь өдөр тутмын өвлийн хувцаслалтад төгс зохицно. Ийм өнгөтэй пальто эсвэл курткаг та өдөр бүр өмсөх боломжтой бөгөөд хар, саарал, цагаан болон цэнхэр төрлийн өнгийн хувцастай бүр сайхан хосолно. Үүнээс гадна нил ягаан, ногоон, дарсны эсвэл хүрэн манжингийн өнгийн хувцастай сайхан харагдана.

Гич өнгө (шаргалдуу)

Улаан

Улаан өнгийн хувцас өмсвөл хэзээд ч хүн бүрийн анхаарлыг татах болно. Америкийн өнгө судлалын их сургуулийнхан улаан өнгийг 2018-2019 оны шилдэг өнгө хэмээн нэрлэсэн. Олны дундаас ялгарахыг  хүсэж байвал улаан пальто, куртка худалдаж аваарай. Ингээд хар трико, эсвэл хар бээлий өмсөж болно. Эсвэл улаан пальто, хар өмд, цагаан ороолт зүүхэд л болно.

Улаан

Хар

Хар өнгө бол бүх төрлийн өнгөтэй сайхан хосолдог. Хар өнгийн хувцсыг улаан, цагаан, саарал, цэнхэр гэх мэт хүссэн өнгөтэйгөө зохицуулах боломжтой. Тэдний дундаас хар, ягаан эсвэл хар, ногоон өнгө нь таныг илүү загварлаг харагдуулна.

Хар

Завсарын өнгө

Завсрын өнгөтэй хувцсууд нь тод ногоон, цагаан, цэнхэр, ягаан өнгөтэй төгс зохицож харагдана. Тиймээс өдөр тутмын өнгөндөө зориулж цэнхэр эсвэл саарал өнгөтэй хослуулсан ч болно.

Завсарын өнгө

Шар

Шар өнгө нь өвлийн гунигт өдрийг өнгөлөг болгоход нэн тустай. Ийм хувцсыг хар, саарал, цэнхэр болон биеийн өнгийн хувцастай хослуулах нь илүү сайхан харагдана. Хэрвээ шар өнгө таныг өвчтэй мэт харагдуулна гэж айж байгаа бол шар өнгийн цүнх, алчуур, гутал эсвэл трико сонгож болно.

Шар

Хул өнгөтэй /beige/ хувцаслалт

Хул өнгийн хувцас хэзээ ч моодноос гардаггүй бөгөөд ихэнх тохиолдолд бор өнгө, бараан өнгийн өмд, цэнхэр жийнс, эсвэл бага зэрэг цайвар өнгийн хувцастай хослуулахад л хангалттай.

Хул өнгөтэй /beige/ хувцаслалт

Цэнхэр

Цэнхэр өнгө бол үндсэн долоон өнгийн тоонд багтдаг. Тиймээс цагаан, саарал, нил ягаан, улаан эсвэл хар өнгөтэй хослуулж болно. Ногоон болон цэнхэр өнгийн гадуур хувцас сонговол та загварлаг харагдана.

Цэнхэр

Нил ягаан

Хэрвээ та тод өнгийн хувцсанд дургүй бол нил ягаан өнгөнд анхаарал хандуулаарай. Гэхдээ заавал энэ өнгийн гадуур хувцас худалдаж авах хэрэггүй бөгөөд оронд нь чернилэн ягаан өнгийн бээлий, ороолт, цүнх эсвэл триког сонгох боломжтой.

Нил ягаан

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close