Бусад хүмүүс

Нефтийн үнийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ

“Brent” маркийн нефтийн үнэ 2019 онд 69 ам.долларт хүрнэ хэмээн тус компанийн мэргэжилтнүүд таамаглаж байсан бол уг үнийг 8 ам.доллараар бууруулж, энэ онд нэг баррель нефтийн дундаж үнэ 61 ам.долларт хүрнэ хэмээн тооцоолсон байна. Мөн “WTI” маркийн нефтийн үнийг 60 ам.доллараас 54 ам.доллар болгон бууруулжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа тухай Дэлхийн банкнаас лхагва гаргасан тайланд мэдээлсэн юм. Үүнд тэмдэглэснээр, өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3 хувь байсан бол энэхүү үзүүлэлт нь 2019 онд 2.9 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж.

Үүний зэрэгцээ дэлхий даяар нефтийн нийлүүлэлтэд илүүдэл үүсэх төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа АНУ-ын нефтийн олборлолт нэмэгдэж буйтай холбоотойгоор үнийн урьдчилсан таамаглалаа бууруулсан гэж “Morgan Stanley” фирмийн мэдээнд тэмдэглэсэн байжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close