нийгэм

ЭНЭ САРД ЦАЛИН, ИРЭХ САРД ТЭТГЭВЭР НЭМНЭ

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Энэ сараас Төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс нэмнэ” гэж мэдэгдлээ. Тэрбээр “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг, мөн өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэлээ. Мөн халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж байгаагаа мэдэгдсэн.

Энэ дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ. Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийн, үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг нэмэх аж. Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналыг Засгийн газарт оруулна.

Яг хэдэн хувиар нэмэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж олон нийтэд мэдээлнэ гэсэн тайлбарыг ХНХ-ын сайд С.Чинзориг өглөө. Хуралдаанд ХНХЯ, БСШУЯ, ХХААХҮЯ, МҮЭ-үүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн холбоо, Эрчим хүчний ассоциац, Арьс шир боловсруулагчдийн холбоо, Аж үйлдвэрийн Үндэсний зөвлөл зэрэг төрийн яам, байгууллагууд болон ТББ, мэргэжлийн холбоодын удирдлага, төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close