Бусад хүмүүс

Нэгдүгээр ангийхан олон улсын стандартаас 13 дахин их хугацааг гэрийн даалгаварт зарцуулж байна

Нэгдүгээр ангийн хүүхдийн гэрийн даалгаврын ачааллыг тодруулах судалгааг “Эко царс” гэр бүлийн боловсролын төв хийсэн байна.

Энэхүү судалгаанд УБ хот болон орон нутгийн улсын 45, хувийн 26 сургуулийн 1-р ангийн хүүхэдтэй нийт 403 эцэг эх асран хамгаалагч оролцсон. Судалгаанд хамрагдсан асран хамгаалагчдын 69,4 хувь нь ээжүүд байжээ.

Тус судалгаанаас дараах үр дүнг онцоллоо. Үүнд:

Монгол улсын 1-р ангийн хүүхдүүд олон улсын стандартаас 13 ДАХИН ИХ хугацааг гэрийн даалгавар хийхэд зарцуулж байна. Өөрөөр хэлбэл олон улсын стандартаар 1-р ангид 10 минут, 2-р ангид 20 минут, 3-р ангид 30 минут хугацаанд гүйцэтгэхдаалгаврыгөгдөг бол Монгол улсад 6 настай хүүхэд гэрийн даалгавар хийхэд дунджаар 134 МИНУТ хугацааг зарцуулж байна.

Монгол хүүхдийн биеийн дундаж жингээр тооцож 6 настай хүүхдийн цүнхний жингийн хэмжээ дээд хязгаар 2.1 кг байх ёстой бол судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 86.3 хувь нь 2.1 кг-аасдээш буюу стандартаас давсан цүнх (дунджаар 3.3 кг) үүрч байна.

Хүүхэд цүнхээ өөрөө үүрч хэвших нь хүүхэд өөрөө аливаад хариуцлагатай,төлөвлөлттэйболох дадлын эхлэл билээ. Гэвч судалгаанд оролцогсдын 92.3 хувь нь хүүхдийнхээ цүнхийг өмнөөс нь барьж өгдөг гэсэн ба үүний 65.1 хувь нь цүнх хүнд учраас гэсэн тайлбар өгчээ.

Судалгаанд оролцогсдын 10 хүн тутмын 7 нь буюу 71.6 хувь нь их даалгавар өгөх нь хүүхдийн сурах хүслийг унтраах, цаашид хичээлд сонирхолгүй болгох талтай гэж үзсэн байна.

Замын түгжрэлд ирж очих хугацаанаас гадна даалгавар хийх хугацаа, хүнд цүнх, багш – эцэг эхийн шахалт хүүхдийг стресст оруулах, хямраах, ядраах хүчин зүйл болж байна хэмээн судалгааны баг дүгнэсэн байна.

Эх сурвалж: Эко ЦАРС гэр бүлийн боловсролын төв

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close