Бусад хүмүүс

Г.Оюунгэрэл: “Дотуур хувцсыг ингэж сурталчилахгүй ээ”

“Mongolian next top model“ шоу нэвтрүүлэг “Боловсрол“ телевизээр гарч эхэлсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан.

Гэвч харамсалтай явдал тохиож энэ удаагийн дугаарын шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгссөн явдал нийгмийг цочирдуулаад байна. Хэрэг өнгөрөгч оны 10 дугаар сарын сүүлээр гарсан ч одоог хүртэл шалгаж дуусаагүй байгаа ба талийгчийг амиа хорлосон гэх дүгнэлтийг гаргаад байгаатай олон нийт санал нийлэхгүй байгаа юм.

Тэгвэл талийгчийн ээж Чимэгээгийн хүсэлтээр нэвтрүүлэг гурван долоо хоног завсарласны эцэст дахин үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. Харин 11 дэхь удаагийн дугаар Монгол гэх тодотголтой хүн бүрт таалагдсангүй.

Учир нь хөдөө байгальд сарлагны хажууд нүцгэн шахуу зогсож зургаа авхуулах охидыг болоод тус нэвтрүүлгийн шүүгчид зохион байгуулагчдыг Монгол ёс заншил, өв уламжлалаа гутаан доромжиллоо хэмээн үзжээ.

Иймдээ ч тус дугаарын зураг авалт нийгмийн анхаарлыг багагүй татаад буй тус нэвтрүүлэгт “Дарин дээр давс“ нэмсэн хэрэг боллоо.

Энэ тухай зөвхөн үзэгчид ч биш мэргэжлийн загвар өмсөгчид ч шүүмжлээд эхэлжээ. Азийн хатан хаан хэмээн нэрлэгддэг топ модель Г.Оюунгэрэл: “Дотуур хувцсыг ингэж сурталчлахгүй ээ. Арай биш байна. Илүү нандин байж гоё харагдмаар юм. Энэ оролцогч охидод ямар буруу байх вэ. Хий гэсэн даалгаврыг биелүүлж байгаа. Муу зураг авалт байна аа. Зургийн хувьд ямар ч мессэж алга. Бас дотуур хувцас чинь гоо зүйг илүү сайхнаар харуулахгүй бол их буруу хандлага гаргадаг. Моделиудыг их буруугаар бичих юм. Эдэнд үнэхээр буруу байхгүй. Магадгүй ийм зохиолтой даалгаврыг хийхэд хэцүү байсан байх. Би л лав ийм үед ямар поза авахаа ч мэдэхгүй юм байна. Монголд ийм байдлаар л загварыг ойлгож байна. Үнэхээр харамсалтай” хэмээн нэвтрүүлгийн тухай үзэл бодлоо илэрхийлжээ.

www.Seen.mn

2

3

4

5

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close