зөвлөгөө

Еврейчүүдийн боловсролын дөрвөн нууц, хүүхдээ номонд дуртай болгох арга

Льюс Шайлоны “Еврейчүүдийг сод ухаантан болгодог сод боловсрол” номонд дурдсан дөрвөн нууцыг тоймлон хүргэж байна

Хамгийн оюунлаг, хамгийн хөдөлмөрч, хамгийн хатуужил тэвчээртэй ард түмэн гэдгээрээ гайхагддаг еврей үндэстэн дэлхийн хүн амын дөнгөн 0.25 хувийг бүрдүүлдэг. Гэсэн ч дэлхийн баячуудын 30-аас дээш хувийг еврей хүн эзэлж, Нобелийн шагналын 17 хувийг хүртэж, дэлхийн эдийн засгийн судсыг атгаж, улс төрийн бодлогыг тодорхойлж оюун ухаанаараа гайхагддаг билээ.

Жишээлбэл, өнөөгийн шинжлэх ухаан, сэтгэл зүй, нийгэм судлалын үндсийг тавьсан Харьцангуй онолыг нээсэн Нобелийн шагналт, эрдэмтэн Альберт Эйнштейн, коммунист үзэл санааг тунхагласан Карл Маркс, хүний ухамсрыг судлан сэтгэлзүйн шинэ онолыг гаргасан Зигмуд Фрейд, физикийн ухааны эцэг Исаак Ньютон бүгд еврей хүн.
Тиймд еврейчүүд хүүхдээ хэрхэн сургадаг, ямар хүмүүжлээр, ямар зарчмаар боловсрол эзэмшүүлдэг талаар еврей зохиолч Льюс Шайлоны “Еврейчүүдийг сод ухаантан болгодог сод боловсрол” номонд дурдсан дөрвөн нууцыг тоймлон хүргэж байна.

Нэгдүгээрт: Аливаад суралцах нь зөгийн бал шиг амттай гэж ойлгуулдаг

Таны хүүхэд аливаад суралцахдаа мэдэхгүй зүйлээ танин мэдэх нь сэтгэл догдлом гэдгийг нэн түрүүнд ойлгох хэрэгтэй. Шинээр суралцаж буй зүйлээ сонирхолтой, хөгжилтэй гэж мэдэрч, дурлаж хийснээр илүү үр бүтээлтэй байх болно. Хүүхэд аливаад суралцахдаа сонирхолтой, хөгжилтэй талыг олж харах чадвар бага байдаг. Тиймээс еврейчүүд хүүхдүүдийг бага сургуульд орсон эхний өдрөөс л цагаан толгойн 22 үсгэнд зөгийн бол түрхэж, үсэг цээжлүүлдэг байна. Мөн зарим сургуулиуд амтат бялуугаар үсгүүдийг бүрээд идүүлдэг уламжлал ч байдаг байжээ. Энэ нь еврейчүүдийг сод ухаантан болгоход нөлөөлдөг эхний хүчин зүйл буюу аливаад суралцах нь зөгийн бал шиг амттай гэсэн нэгдүгээр нууц юм.

Хоёрдугаарт: Мэдээллийг цээжлүүлэх бус, өөрөө олж, ухаарч мэдлэг болгон хуримтлуулах ухаанд сургадаг

Еврей ардын сургаальд “Өлсөж буй хүнд засаг өгвөл тэр өдрөө амь зогооно. Харин загас барих ухааныг зааж сургавал насан туршдаа сайхан амьдарна” гэж сургадаг. Загас гэдэг нь эрдэм мэдлэгийг зааж буй хэмжээвээл аливааг сурахдаа зөвхөн цээжлэх бус түүний нарийн утга учрыг ойлгож, өөрийн болгох арга ухаанд суралцах шаардлагатай гэдгийг илтгэнэ. Шууд л хариуг нь хэлээд өгөхөөс илүүтэй өөрөө зөв хариултыг нь эрэлхийлэн олж сурах нь мэдлэгтэй болоход тусална хэмээжээ.

Гуравдугаарт: Хүүхдээ асуулт асууж сургаарай. Асуухгүй байна гэдэг суралцахгүй гэсэн үг юм

Еврейчүүд олон шинэ бүтээл, туурвил, ололт амжилтаараа оюун санааны хувьд манлайлагчид байсаар ирсэн нь хүүхдээ асуулт асуух зуршилтай болгон хүмүүжүүлдэг байсантай холбоотой гэж зохиогч тайлбарлажээ. Асуулт асуух явцад хувь хүний бие даасан сэтгэлгээ, бүтээлч оюун санааны тогтолцоо бүрэлдэж хөгждөг байна. Тиймээс ч еврей ээжүүд хүүхдээ сургуульд яваад ирэхэд нь “онц дүн авсан уу” гэж асуухаас илүүтэй “чи хэр их сайн асуулт асууж чадсан бэ” гэж хүүхдээсээ асуудаг ажээ. Ийм учраас асуулт асуух болон асуултад хариулах чадвар нь еврей хүүхдийн бусад үндэстний хүүхдээс ялгарах давуу тал, боловсролын нууц юм. Аливаад суралцахад асуухгүй байх, дуугүй байх нь мэдэхэд саад бологч хана хэрэм юм гэдэг еврей хэлц үг ч байдаг ажээ.

Дөрөвдүгээрт: Унтахдаа сонссон үлгэр нь хүүхдийн төсөөлөн бодох чадварыг сайжруулдаг

Төсөөлөн бодох чадвар сайтай гарамгай еврей зохиолчид олон байдаг шалтгаан нь багадаа үлгэр домог сонсож өссөнтэй нь холбоотой. Еврей ээжүүд хүүхдээ унтахын өмнө үлгэр ярьж өгдөг байсан нь ургуулан бодох болон сэтгэх чадварыг хөгжүүлдэг байна. Бага байхдаа сонссон, сэтгэл зүрхийг нь эзэмдсэн үлгэр хүүхдийг том болсон хойно ч итгэл үнэмшил төрүүлсэн хэвээрээ байдаг гэнэ. Түүнчлэн еврей хүүхдүүд үлгэр сонсож өсөхөөс гадна бага балчир наснаасаа ном их уншдаг. Ер нь еврейчүүдийн хувьд ном унших нь хоол идэхтэй ижил дадал зуршил болсон зүйл ч гэж хэлж болно. Мөнгө зээлүүлэхээс татгалзаж болох ч ном зээлүүлэхээс бүү татгалз гэсэн еврей ардын хэлц үг ч бий. Мөн эцэг эхчүүд нь өөрсдөө үлгэр дуурайлал болж байж хүүхдээ ном уншихад дуртай болгодог гэдгийг зохиолч онцолжээ. Хичээлээ сайн хийхийн үндэс нь даган дуурайхаас эхлэлтэй юм ч гэж сургадаг байна. Хүүхдийн оюун санаа ном яагаад унших ёстой, уншсанаар өөрт нь ямар тустай талаар томчууд шиг ухаарч, ойлгодоггүй учраас аав, ээж нь хүүхдээ “чи хийхгүй бол болохгүй, хийх ёстой” гэх зэргээр дүрэмдээд байвал улам хүчилж дургүй болдог байна. Харин хүүхдийг хэнээр ч хүчлүүлж, заалгахгүйгээр ном уншуулах хамгийн сайн арга бол номд дуртай болгох билээ. Дэлхийн шинжлэх ухаан, технологи, бизнест толгой цохиж, тэргүүлсээр ирсэн Еврейчүүдийн хүүхдээ номонд дуртай болгодог гурван аргыг хүргэж байна.

Нэгдүгээрт, эцэг эхийн үлгэр дууриал буюу хажууд нь ном унших хамгийн чухал нөлөөтэй байдаг

Эцэг эх нь хоёулаа ном их уншдаг бол хүүхдүүдийн 50 хувиас илүү нь уншигч болдог . Эцэг эхийн аль нэг нь ном их уншдаг бол хүүхдүүдийн 25 хувь нь уншдаг болдог гэх судалгаа бий. Хүүхдээ ном дуртай болгохын тулд өөрөө сайн уншдаг байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, хүүхдийн орчин тойронд ном байх нь хамгийн чухал

Үнэтэй тоглоомын оронд ном авч өгөх хэрэгтэй аж. Тиймд еврей айлууд орны шүүгээ, ТВ-ийн хажууд, жорлонд, хоолны ширээн дээр гээд хаа саагүй л ном байлгадаг ажээ.

Гуравдугаарт, хүссэн сонирхолтой номыг нь авч өгөх хэрэгтэй

Унших нь оюун ухааны чадамж, танин мэдэхүйг (IQ) хөгжүүлэхээс гадна сэтгэлийн чадамж, мэдрэмжтэй (EQ) маш их холбоотой байдаг бөгөөд хөгжүүлдэг. Ном унших нь мэдрэмж, сэтгэлтэй онцгой холбоотой байдаг тул дургүй номоо хүчээр унших хэцүү. Энэ нь номоос залхах, дургүй болгох нэг хүчин зүйл болдог.

Тиймээс хүүхдээр унших номыг нь өөрөөр нь сонгуулж, таалагдсан номыг нь уншуулах хэрэгтэй. Гэхдээ анх уншиж сурч буй хүүхдийн ном зохих шаардлагыг хангасан байх ёстой юм.

Эх сурвалж:n24.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close