Бусад хүмүүс

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй холбоотой гэх материалуудыг сэтгүүлчид нийтэд цацахаас татгалзжээ…

“MNTM” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хэрэгтэй холбоотой гэх баримтуудыг түүний ах Ч.Гэрэлхүү олон нийтэд цацсаар байгаа билээ. Хоёр хоногийн өмнө тус шоуны оролцогч Э.Одонтунгалаг ээжийн хамтаар “Учиртай урилга” нэвтрүүлэгт оролцож олон нийтийн сонирхож буй асуултад хариулт өгсөн. Харин тэдний ярьсан зарим зүйлс худлаа гэдгийг Ч.Гэрэлхүү батална гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүний хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн нэвтрүүлэг олон нийтэд цацагдалгүй цуцлагдсан байна.

Энэ тухай Ч.Гэрэлхүү “Нэг нэвтрүүлэг гарах байсан. Хэд хэдэн ноцтой баримт байсан боловч цуцлагджээ. Яах ёстой юм бол? Телевизээр илүү олон хүнд хүрэх ёстой байх гэж бодож, тооцоолж, хөдөлж байсан юмсан. Урьдны гарсан мэдээний суваг биш өөр суваг. Би нийт дөрвөн телевизийн сурвалжлагчид ярилцлага өгсөн. Би бодохдоо бүгд дарамтад орсон гэж хардаж байгаа. Тэгэхээр фэйсүүкийн найзууддаа намайг дагачих гээд дамжуулаарай. Олуулаа байх хэрэгтэй байна” хэмээжээ.

Харин түүний энэхүү бичвэрийг уншсан “Star” телевизийн “Учиртай урилга” нэвтрүүлгийн хөтлөгч Учрал “Би тантай шууд лайв хийгээд бас телевизээр гарах тал дээр ажиллаад хүмүүст дамжуулаад өгье өө. Гол нь надтай холбогдооч, би очоод сурвалжлаад өгье гэхээр таны эгч үгүй хэвлэлийн бага хурал хийнэ, өөр телевиз гэх юм. Ийм асуудал байгаа юм бол би л үнэн мөнийг чинь дамжуулаад өгье, надад ёстой асуудал алга. Хэн хаана яагаад байна, хуураад байгаа юм уу? яагаад байна. Бас очоод би асуугаад өгье, баримттай” хэмээх саналыг тавьсан байна. Одоогоор Ч.Гэрэлхүү үүнд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа бөгөөд өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэрэгтэй холбоотой гэх баримтуудыг дэлгэхээр шийдсэн ч байж болох юм.

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 1 person, text

Холбоотой мэдээлэл: Э.Одонтунгалагийн ээж Маанийн ерөөлийнхөө тухай тайлбар хийлээ
Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ хүчиндүүлсэн байж болзошгүй

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close