Бусад хүмүүс

Шар айраг уух нь хүний биед сайн болохыг шинжлэх ухаанаар баталжээ

Хөөсөрсөн шар айраг уувал амьдрал чинь сайхан болно!” гэх үгс үнэхээр үнэний хувьтай юу? Шар айраг уух ашигтай гэдгийг шинжлэх ухааны олон үндэслэлээр баталжээ. Та дараах мэдээллээс хөөсөрсөн энэ ундааны талаар нэлээд хэдэн сонирхолтой баримтуудыг мэдэж авах болно.

Шар айраг уух нь хүний биед сайн болохыг шинжлэх ухаанаар баталжээ

1 Нас уртасгадаг

Шар айргийг бага хэмжээгээр тогтмол уувал эрт нас барах эрсдэлийг 19 хувиар бууруулдаг болохыг “Virginia Tech” компанийн судлаачид илрүүлжээ. Үүнээс гадна шар айраг бодисын солилцоог эрчимжүүлдэг тул хүнийг залуужуулдаг байна. Мөн тайвшруурах, өвчин намдаах, нян үржилт болон өсөлтийг зогсоох үйлчилгээтэй.

Нас уртасгадаг

2Жингээ хасахад тусална

Олон нийтийн дунд шар айраг таргалуулдаг гэх түгээмэл ойлголт байдаг. Харин Лондоны эзэн хааны коллежийн профессор Тим Спекторын гаргасан шинэ номонд өөрөөр бичжээ. Цайвар өнгөтэй шар айраг нь хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд сайн нөлөөтэй нарийн гэдэсний ашигтай нянг тэжээх хамгийн сайн эх үүсвэр гэжээ. Үүнээс гадна шар айраг ходоодны шүүс ялгаралтыг идэвхжүүлэх, хоол боловсруулах системийг сайжруулах нөлөөтэй аж.

Жингээ хасахад тусална

33Хорт хавдартай тэмцэнэ
Хүний биед байгаа хорт хавдартай тэмцэхэд туслах орц найрлага энэхүү согтууруулах ундаанд бий гэх дүгнэлтийг Японы Үндэсний цацраг судлалын дээд сургуулийн эрдэмтэд гаргажээ. Шар айрагны хмель нь канцероген ферментийг сааруулж зогсоодог ксантохумол – флавонид агуулдаг.

Хорт хавдартай тэмцэнэ

4 Тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй

Шинэ Английн анагаахын сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд эмэгтэй хүн өдөрт нэг аяга шар айраг уувал хөгшрөлтөөс шалтгаалан үүсдэг юмыг санаж мартах зэрэг зарим бэрхшээлүүдтэй бага тулгарна гэжээ.

Тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй

5 Пивоны гүзээтэй болгодоггүй
Хүний өдөрт уусан шар айрагны хэмжээ тухайн хүний гэдэс томрох явцад хэрхэн нөлөөлөх, ер нь нөлөөтэй эсэхийг судлах, нотлох зорилгоор “UCL” сан судалсан ч үүнд хамаарах шинжлэх ухааны үндэслэлтэй ганц ч нотолгоо олоогүй байна. “Шар айраг уух дуртай хүмүүс бусдаас илүү таргалах хандлагатай байдаг гэж зарим хүн хэлдэг. Гэвч үнэндээ тийм биш. Мэдээж шар айраг, таргалалт хоёр хоорондоо холбоотой ч маш бага хувь нөлөөлдөг” гэж судлаачид дүгнэжээ.

Пивоны гүзээтэй болгодоггүй

6 Бөөрийг чулуугүй болгоно
Шар айргийг тааруулж уудаг хүмүүс бөөрөндөө чулуутай байх нь 41 хувиар бага гэнэ. Америкийн судлаачид ийм дүгнэлтэд хүрсэн бөгөөд өөрсдийнхөө судалгааны ажлын талаар “Clinical Journal of the American Society of Nephrology” сэтгүүлд бичжээ.

Бөөрийг чулуугүй болгоно

7 Тослоггүй сүү, бэрсүүт жүржийн шүүснээс бага калоритой
Эрүүл амьдралыг эрхэмлэдэг хэн бүхний өглөөний цайндаа уудаг аяга жүржийн шүүснээс шар айраг бараг л ялгарахгүй. Учир нь энэ ундаа кали, магни, фосфор, төмөр, зэс, цайрын агууламж өндөртэй. Харин ч жүржийн шүүснээс бага калоритой гэнэ. “Guinness” компаниас саяхан гаргасан статистикийн мэдээнээс  үзвэл хүнд, бараан өнгөтэй шар айраг ямар ч амтат ундаа, тэр байтугай тослоггүй сүүнээс ч бага калоритой байдаг аж.

Тослоггүй сүү, бэрсүүт жүржийн шүүснээс бага калоритой

8 Альцгеймерийн өвчнөөс сэргийлэнэ
Хэдийгээр шар айраг өнгөрсөн шөнийн  мартсан зүүдийг чинь сануулж чадахгүй ч таны ой тогтоомжид сайн нөлөөтэй. Эрдэмтдийн гаргасан сүүлийн судалгаагаар шар айрагны хмель нь Альцгеймер, Паркинсон өвчин үүсэхээс  хүний тархийг хамгаалдаг болох нь тогтоогдсон юм.

Альцгеймерийн өвчнөөс сэргийлэнэ

9 Амин дэмээр баялаг
Австри дахь Майрын эрүүл мэндийн төвийн захирал Штефан Домениг “Хэрэв та сайн шар айрагны химийн орц найрлагад анхааралтай дүн шинжилгээ хийж, түүнд агуулагдах аминдэмийн тоо хэмжээг мэдвэл гайхах болно” гэж баталж байна. Жишээ нь шар айргийн агууламжид В1, В2 аминдэмүүд бий. Эдгээр нь хүнд хамгийн сайн шингэх хэлбэрээрээ шар айрагт агуулагддаг. Тиамин (В1) болон рибофлавин (В2)-ы хоногийн хэрэгцээний 40-60 хувийг нэг литр шар айраг хангадаг. Мөн энэ ундаа аскорбины хүчлээр баялаг. Нэг литр шар айраг танд С аминдэмийн хоногийн хэрэгцээний 70 хувийг танд өгнө. Никотин болон фолийн хүчлийн хоногийн хэрэгцээг хангахын тулд та зөвхөн тал стакан шар айраг уухад л хангалттай.

Амин дэмээр баялаг

10 Шар айраг яс бэхжүүлдэг
Шар айраг хүний биед амархан шингэх хэлбэртэй кремнийн агуулгатай учраас ясны нягтаршил, үе мөчний уян хатан байдлыг хамгаалахад тусална. Ганц аяга шар айраг таны ясны эдийг илүү бат бөх болоход тусална гэж урьд нь хэн ч мэдээгүй, бүр бодож ч үзээгүй болов уу. Энэ мэдээллийг “Journal of the Science of Food and Agriculture” сэтгүүлд нийтэлжээ.

Шар айраг яс бэхжүүлдэг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close