Олны танилУрлагЭнтертайнмент

“Mongolia’s Next Top Model” шоуны ялагчаар Б.Анужин тодорсон уу

Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн багийнхан 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, дэлхийн загварын нийслэл Милан хотын загварын агентлагтай хамтран ажиллах эрхийн эзэн болох супер ялагчаа тодруулжээ.

Тэгвэл, Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн цор ганц, супер ялагчаар Б.Анужин тодорсон гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдаад байгаа юм.

Энэ талаар Боловсрол телевизээс тодруулахад, “Ялагч тодорсон нь үнэн. Гэхдээ энэ талаарх мэдээллийг албан ёсоор мэдээлнэ. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Мөн тус шоуны оролцогч, талийгаач Ч.Чамин-эрдэнийг шилдэг оролцогчоор шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал өгсөн байна.

Энэ талаар түүний ах Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудсандаа, “Өргөмжлөлийн үг өгүүлбэр үнэндээ таалагдсангүй ээ. Доромжлоод байгаа юм байх даа. Талийгчийн дүү тайзан дээр гарч үг хэлнэ гээд эгчдээ зориулж үг бэлдэж очсон боловч өргөмжлөл, дүүгийх нь нэр дээр хадгаламжийн дэвтэр өгөөд буулгачдаг гэнээ. Өнөөдрөөс эхлээд Боловсрол Тв-г хаах хэмжээнд нь хүртэл явах газар нь явж зохих хариуцлагыг нь тооцно оо. Мөн МНТМ шоуг оруулж ирсэн газар нь өргөдөл өгнө гэдгээ мэдэгдэж байна. Хүн ёсонд арай ч ингэж болохгүй ээ. Шилдэг модел болохыг хүсье гэнэ үү. Ёжлоод байгаа юм байхдаа. Чимэгээ эгч наадхаа ураад хая. Наадхаас чинь илүү цом медалиуд байгаа юм чинь зүгээр л ур. Одооноос шуурхай хөдөлнөө. Хүнд тэвчээр гэж байдаг бол одоо болсон.
Монголын Шүүх Цагдаа хэнд хүрч ажилладаг юм тэд өөрсдөө хангалттай харууллаа одоо болсон” хэмээн нийтэлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close