ДэлхийСайн мэдээСайн хүн

Монгол залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлжээ

Хөгжимчин Н.Бямбадорж энэ сарын 12-ноос 17-ны өдөр Хонконгод болсон “TOOLBOX academy 2019” цохивор болон утсан хөгжмийн их наадамд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлжээ.

Тус наадамд дэлхийн олон орноос 500-гаад хүн материалаа явуулснаас Н.Бямбадорж цохивор хөгжмийн төрөлд шилдэг 10-т багтан, улмаар гэнэтийн шалгаруулалтад манлайлсан байна. Уралдааны эцсийн буюу гэнэтийн шалгаруулалтад түүний хамт Америк, Хятад, Тайланд, Макао, Германы хөгжимчид тэнцжээ.

Тэрбээр “Юуны өмнө Монгол, Солонгос хоёр орны нэрийг энэ өндөр чансаатай уралдаанд гаргасандаа үнэхээр баяртай байна. Уралдаанд тэргүүлж цохивроор шагнуулснаас гадна буудлын зардлаа 100 хувь хөнгөлүүллээ” хэмээн ярив.

Н.Бямбдорж Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийг 2013 төгсөж, АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын их сургуульд уригдан, өсвөрийн оркесторт нь нэг сарын хугацаатай ажиллаж, Монголынхоо “Виртуоза 2013” тоглолтод урилгаар тогложээ. Мөн 2014 онд БНСУ-ын Сачион хотын Олон улсын бөмбөрийн их наадамд улсаа төлөөлөн оролцсоноос гадна 2012 онд Ж.Чулууны нэрэмжит Олон улсын үлээвэр цохивор хөгжмийн уралдааны хоёрдугаар байр, 2013 онд Монголд мэргэжлийн цохивор хөгжимчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн уралдаанд дэд байр тус тус эзэлсэн байна.

Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн 2018 оны 3, 4 курсын ахлах цохивор хөгжимчин, 2018 “Mahlerian symphony orchestra”-ын цохивор хөгжимчин тэрбээр Чэжү хотын симфони оркесторт тоглож байжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close