Бусад хүмүүс

Шээс задгайрах өвчин эмчлэгдэх боломжтой

Эх хүн дунджаар 3-4 кг жинтэй хүүхэд төрүүлдэг. Улмаар үтрээний дотор талын булчин шөрмөс тэр хэмжээгээр сунаж, урагдах зэргээр механик гэмтэл авдаг. Үүнээс болж шээс задгайрах өвчнөөр дэлхий дээр олон мянган эмэгтэйчүүд шаналж байдаг.

Тухайн хүн төрөлхийн нуруу нугасны гэмтэлтэй байх, бөөр шээсний замын гажигтай төрөх, хэт таргалалт, сахарын илүүдэл, байнгын харшил гээд энэ өвчнийг үүсгэх маш олон шалтгаан байдгаас хамгийн гол нь төрөлттэй холбоотойгоор үүсдэг.

Төрсөн, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 45 орчим хувь буюу 2 ээжийн нэгд нь:

• Ханиах

• Найтаах

• инээж хөхрөх

• хүнд юм өргөх үед шээс дусагнах, гоожих гэх мэт шээс задгайрах өвчний шинж тэмдэг илэрч байдаг.
Гэтэл ийм зовиуртай эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь эмнэлэгт хандаж, эмчид үзүүлдэггүй, хаана ямар эмчээс зөвлөгөө авах талаар ойлголтгүй явснаас өөрийгөө буруутган гутрах, шээс үнэртэж байгаа болов уу гэсэн бодол үргэлж санааг нь зовоох, гэр бүлийнхнээсээ нуух, нийгэм хамт олноосоо хөндийрөх, сэтгэл зүйн дарамтад орох зэрэг сөрөг нөлөөнд автаж, цаашлаад бэлгийн харьцаанд ч таагүй байдал үүсэх нь бий. Иймээс шээс задгайрах өвчнийг заавал эмчлүүлэх шаардлагатай.

Төрөлтийн дараа давсаг, бэлэг эрхтэн нь эргээд анхныхаа байдалдаа бүрэн орж чадалгүй сунасан чигээрээ үлдэх нь бөмбөлгийг үлээж томруулаад хийг нь гаргахад анх хэмжээнээсээ томорч сунасан байдагтай адил. Үүнээс үүдэн шээсийг барих булчингийн мэдрэлжүүлэлт дутуу “ажиллаж” шээс задгайрч дусагнах, гоожих, бэлэг эрхтэн улайж хорсох, улмаар шархлах, бие тавгүйтэх шинжүүд илэрнэ.

Энэ өвчнийг давсаг шээсний замын өвчний шинж тэмдэг гэж үздэг байсан бол одоо дэлхий нийт шээс задгайрах өвчин гэж үзэн эмчилгээний шинэ аргуудыг хэрэглэж байна. Үүний нэг нь аарцаг ёороолын булчин чангалах физик эмчилгээ юм. 13 дугаар зуунаас гаралтай Францын Монтфиллиер хотод байрладаг “Анагаах ухааны Монтфиллиерын факультет” -ийг түшиглэн байгуулагдсан Vivaltis ХХК-ны Олон Улсын ISO 13485 чанарын шаардлагыг хангасан PHENIX нано технелогиор дараах эмчилгээг үзүүлж байна

Үтрээ сул болсон мэт санагдах

шээс задгайрал

Сексийн дур хүсэл буурах таашаал авахаа болих

Эрт үеийн цэвэршилт

Хуурайшилт

зэрэг таны сэтгэлийг зовоож байгаа асуудлуудыг шийдэж орь залуу насны мэдрэмжийг эргүүлэн авчирна.

Эмчилгээ эхэлснээс хойш 5-8 дахь хонгоос өөрт болон хамтрагчид мэдрэгдэх үр дүн гарч эхэлнэ.

төлбөр 1.375.000-аас 550.000-ын хооронд болно.

Холбогдох утас: 91067777

FACEBOOK ХАЯГ: facebook.com/phenix.mgl

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close