Сайн мэдээ

“НАСНЫ ХИШИГ”-ИЙГ ӨНӨӨДӨРӨӨС ОЛГОНО

Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолоор “Насны хишиг” олгох журамд нэмэлт өөрчлөлт орсон.

Тухайлбал, Билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн, мөн хуулийн 12.3-т заасан дараах насны ахмад настанд жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ.

“Насны хишиг”-ийг 2019 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд олгож эхлэх бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Энэ онд шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх, эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гарган авах аж.

НАСНЫ ХИШИГ АВАХ НАСНЫ АНГИЛАЛ

65-69 настай ахмад настан 50 мянга
70-79 настай бол 80 мянга
80-89 настай бол 150 мянга,
90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close