Олны танилСонин хачинУлс төрчид

Ц.ЭЛБЭГДОРЖ: РОМЫН ПАПТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Цаазын ялын эсрэг олон улсын комисс (ICDP) бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгогдон ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Монгол Улс 2012 онд цаазын ялыг халах олон улсын протоколд нэгдэн орж, түүний санал санаачилгаар цаазын ялыг халах талаар олон ажил зохион байгуулсан нь Зүүн Өмнөд Азийн бусад улсад нөлөө үзүүлсэн гэж Цаазын ялын эсрэг олон улсын комисс (ICDP) үздэг.

Цаазаар авах ялын эсрэг Олон улсын комисс нь 2010 онд байгуулагдсан Алжир, Аргентин, Бельги, Доминиканы бүгд найрамдах улс, Франц, Итали, Казахстан, Мексик, Монгол, Норвеги, Филиппин, Португал, Өмнөд Африк, Испани, Швейцарь, Того, Турк гэсэн дэмжигч оронтой хүний эрхийн тусгай хороо юм.

Тэгвэл саяхан Олон улсын Цаазын ялын эсрэг олон улсын комисс (ICDP) төлөөлөгчид Ромын Пап Францискотай уулзжээ. Тэрээр дэлхийн хамгийн том шашны урсгалын тэргүүнтэй Цаазаар авах ялын эсрэг Олон улсын комиссын байр сууриа солилцжээ. Ромын Пап Франциско тус хороотой хамтран ажиллах талаар санал солилцож, үйл ажиллагааг нь дэмжиж амжилт хүсч буйгаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close