Бусад хүмүүсзөвлөгөөСайн хүн

МАХ ИМПЭКС ХК-ИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Р.ОТГОН: МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ ГЭСЭН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТ ГАРСАН

Монгол Улсад гахайн африкийн мялзан өвчин гарч нийгмийг цочроогоод байгаа билээ. Үүнээс үүдэн мэргэжлийн байгууллагууд нийслэл, орон нутагт халдвар авсан гахайнуудыг устгалд оруулаад байгаа юм. Мөн бүтээгдэхүүн хэрэглэхдээ эргэлзээтэй байгаа тул Мах импэкс ХК-ийн Хиам консервийн үйлдвэрийн Ерөнхий технологич Р.Отгонтой уулзаж энэ өвчний талаар болоод эцсийн бүтээгдэхүүнд уг өвчний вирус хадгалагддаг эсэх талаар дараахь тодруулгыг авлаа.

-Африкийн гахайн мялзан өвчин гарч, нийгэмд ба­гагүй цочроо үүсгэлээ. Га­хайн мах, өөх ор­сон бү­тээгдэхүүн идэж бо­лохгүй гэсэн мэдээлэл ч багагүй тархлаа. Салбарын ууган үйлдвэрийн хувьд танай компани ямар арга хэмжээ авч байна вэ?

-Мал, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зах зээлд гар­гадаг компанийн хувьд га­хайн аф­рикийн мялзан өвчин гарсанд харамсаж байна.

Үндсэн түүхий эд буюу малын өвчин гарахад үйлдвэрлэлд маш их хүндрэл учруулдаг.

Манай компани бүтээгдэ­хүүндээ Европын холбооны улсаасимпортоор оруулж ир­­­сэн гахайн мах, өөхийг ашиг­­­­ладаг.Тиймдээчбидний таамаглаж байсанч­лан шинжил­­гээний дүн, хариу маш сайн гарсан. Бид гахайн мах, өөхөө гарал үүсэл нь тодорхой эрүүл мэндийн шаард­лага хангасан HACCP тогтолцоо нэвтэрсэн газраас авдаг. Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн ерөнхий га­зар, Улсын төв лаборатори, гаа­лийнхан ч импортын бү­­­­тээг­дэхүүнд холбогдох шинжилгээ хийдэг.Гарал үүсэл, шинжилгээний би­чиг ба­­римт бү­рэн байдагуч­раасямар нэгэн эрс­дэлтэй байдал үүсээгүй. Гэхдээ энэ өвчний тар­халтаас үүдэн хэрэглэгчдийн дунд эр­гэлзээ бий болсон байна. Хэ­рэглэгчид маань бидэн рүү утсаар болон олон нийтийн сүлжээгээр хол­богдож асууж тодруулж, цааш­даа ч анхаа­рал хандуулж ажил­лаач гэ­сэнсаналсэтгэгдлийг хэлж байна. Хэ­рэг­­лэгчдийн са­нал хү­сэлтийн дагуу бид хол­бог­дох арга хэмжээг авч ажил­лаж байгаа.

-Тухайлбал?

-Бид 1946 оноос хойш үйл ажил­лагаа явуулж байгаа Мах им­пэкс ХК-ийн Хиам консер­вийн үйлдвэр буюу бо­ловсруулсан бү­тээгдэхүүн үйлдвэрлэдэг хамт олон. 1970-аад оныдунд үеэс ма­най үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжиж Монгол Улсын хүн амыг хиам, консерв, боловсруулсан бү­­тээг­дэхүүнээр хангах зо­рил­го­тойгоор ажиллаж ирсэн. Баялаг түүх, арвин турш­лага, олон жил ажил­ласан мэргэшсэн хамт олон, ОХУ, Герман улсад мэр­гэжил эзэмш­сэн өндөр зэргийн тех­но­логичид олон байдаг учраас тэдэнтэйгээ зөвлөлдөж байгаад 2004 оноос өмнөх буюу гахайн мах, өөхний хэрэглээ бага байх үеийн орц, жороор бү­тээгдэхүүнээ үйлдвэрлэж эх­лээд байна. Өөрөөр хэлбэл, гахайн мах, өөх ордог бай­сан зарим бүтээгдэхүүндээ үх­рийн өөх, хонины сүүлийг ашиглаж эхэлсэн. Энэ мэ­дээж хэрэглэгчдэд маш их таалагдаж байгаа. Мөн олон төрлийн сонголтыг бий бол­гож, зах зээлд гаргаснаа дуулгахад баяртай байна.

-Би сониныхоо уншигч­дын эр­гэлзээг тайлах үүд­нээс асууж байна. Танай компанийн бүтээг­дэхүүнд ашиг­ладаг гахайн мах өөхөнд дээрх өвчний вирус байхгүй биз дээ?

-Манай үйлдвэр нь ча­нарын удирд­лагын тогтолцоо ISO: 9001 стан­­дартыг үе шаттайгаар нэвт­рүүл­сэн. Чанарын удирдлагын тог­­толцоог нэвтрүүлснээр бү­тээг­дэ­хүүнд орж байгаа түүхий эдийн шинжилгээ, түүнийг дагалдах би­чиг баримтын бүрдлийг шаард­даг. Энэдагууманайком­панид нийлүүлэгдэж байгаа үндсэн бо­лон туслах жор, түүхий эд, сав баглаа боодол гээд үйлдвэрт хэрэг­лэгдэж байгаа бүх зүйлийн гарал үүсэл нь тодорхой, орчин үеийн стандартуудыг хан­га­сан байдгаараа онцлогтой.

Үйлдвэрт ажиллаж бай­гаа ажилт­­нууд хүртэл эрүүл мэндийн үзлэгт тогтмол хам­рагдаж, холбог­дох шинжил­гээнүүдийг өгсөн бай­даг. Ямарнэгэн өвчтэй хүнийг ажил­­лахгүй гэсэн заалттай шүү дээ.

Тэгэхээр энэ стандарт, шаард­лагад нийцсэн ча­нар аюулгүй байд­лыг нь бататгасан баримт, бичиг­тэй Европын холбооны улсаас им­портоор орж ирсэн га­хайн мах, өөхийг бид үйлд­вэрлэлдээ ашиг­ладаг. Мэ­дээж европоос монгол руу ирэхдээ европын олон орны газарнутгийгдамж­дагуч­раас хол­­богдох шинжил­гээнүүдэд бү­рэн хамрагдсан эрүүл мах, өөх ашиг­ладаг. Тиймээс Мах импэкс ком­­панийн бүтээгдэхүүнд эр­гэлзэх хэрэггүй.

-Танай компани до­тоо­дын ла­бо­ратортой биздээ­. Өдөр тут­мын хяналт шалгалт тавьдаг уу?

-Байлгүй яахав. Өдөр болгон үйлд­вэрийн шат дамжлага бүрт хяналт тавьж, бүтээгдэхүүний ча­нарыг са­хиулж байдаг. Ер нь, хиам үйлдвэрлэгч компаниуд дотоодын лабораторгүй байна гэдэг маш том эрсдэлийг дагуулж байна гэсэн үг. Тиймээс дэргэдээ лабораторгүй үйлдвэрүүд байхгүй гэдэгт найдаж байна.

-Энэ өвчин хүнд халд­­даггүй, эрсдэлгүй гэд­гийг мэргэжлийн бай­гуул­лагынхан хэлсэн. Гэвч одоог болтол эргэлзээ тайлах мэ­­дээллийг өгөхгүй байна. Мэр­гэжлийн хүний хувьд энэ өвчний шинж тэмдэг, хэрхэн устдаг та­лаар судалсан байх?

-Гахайн мялзан өвчин нь хүнд халдварлахгүй, аюулгүй гэдгийг Монгол Улсын Мал эмнэлгийн ерөн­­хий газ­рын дарга бөгөөд Мон­гол Улсын малын ерөнхий эмч Түмэндэмбэрэл гуай хэлсэн шүү дээ. Мөнэнэ тухай оросын мал эмнэлгийн сай­тад ч мэдээллэсэн бай­на лээ. Дулааны боловс­руу­­лалтад бүрэн устдаг гэдгийг тодотгосон байгаа юм. Тодруулбал, +60C хэмд 20 минут чанахад бүрэн устдаг. Тиймээс хэрэг­лэгч­­дэд хэлэхэд эцсийн бү­тээг­дэхүүнд ямар ч эрсдэлгүй гэдгийг хэлье. Харин солонгос хоолны газ­руудад хийдэг самгёбсал буюу гахайн махыг шарж идэхдээ бүрэн гүйцэд болгож идээрэй гэдгийг мэр­гэлжийн хүмүүс зөвлөж байна лээ. Би ч гэсэн мэргэжлийн хүний хувьд га­хайн махыг бүрэн гүйцэд бо­ловсруулж идэж байхыг хэ­рэг­лэгчдэдээ зөвлөж байна.

-Та бүхний хийж байгаа уламж­лал, хувилбар жор гахайн мах, өөхтэй хиам хоёрын ялгаа юу байдаг вэ?

-2007 оноос хойш энэ салбарт олон сайхан үйлдвэр бий болсон. Энэ үеэс л гахайн мах, өөхийгхиаманд хэрэглэж эхэлсэн. Хиа­манд гахайн өөх тэр дундаа ну­рууны өөхийг ихээр ашигладаг. Ихэнх үйлдвэрийг гахайн өөхөө ев­ропын холбооны улсаас авдаг гэж найдаж байна.

Манай компанийн хувьд хиа­мандхийдэгжор, бүр­хэвч, амт­лагчаа ХБНГУ-аас импортолж ав­даг. Мөн тоног төхөөрөмж ч тус улсынх. Европ тэр дундаа гер­ман технологиор хиам хийнэ гэдэг бол зайлшгүй гахайн мах, өөхийг ашигладаг. Га­хайн махаар хий­сэн хиам нь зөөлөн амтлаг, өнгө­лөг болдгоороо онцлогтой. Энэ жи­­шигт хүргэхийн тулд гахайн ма­хыг ашигладаг. Мэдээж Монгол Улс ма­лын орон учраас үхрийн өөх, хо­нины сүүлийг хийснээр бүтээг­дэхүүн амтлаг болно.

-Цаашид яах юм бэ. Гахайн мах, өөхийг хяз­гаарласан хэ­вээр байх уу. Салбарынхаа мар­гаашийг хэрхэн харж байна вэ?

-Зах зээлд худалдаа­лагдаж байгаа мах, махан бүтээгдэхүүнүүд мэргэжлийн байгууллагын хяналт, шинжилгээнд хамрагдсан гэдэгт би итгэж байна. Тий­мээс мэргэжлийн бай­гууллагууд хэрэглэгчдэд үнэн зөв мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Манай ком­панийн хувьд ар­вин турш­лагатай, энэ салбартаа манлайлагч байдгийн хувьд хэ­рэглэгчдэдээ хувилбар жороор стан­­­дарт шаардлагад нийцсэн бү­тээгдэхүүнийг үйлдвэрлэж, санал бол­гож байна. Гахайн мах, өөхтэй үндсэн бүтээгдэхүүн ч худал­даанд гарна. Өөрсдөө үйлдвэрлэхээс гад­­на сал­барынхаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамт­­­­раад бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “шинэ за­луу” үйлд­вэрүүддээ сургалт явуу­­­лахаар төлөвлөж байна. Мэр­гэж­­лийн байгуул­ла­гуудаас ч ийм санал тавьсан. Энэ сургалтад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж бай­гаа 30 гаруй компаниуд хам­раг­дах байх. Цаашдаа им­портоос ха­раат бус мон­гол малынмах, өөх түлхүү ашиглах чиглэлээр эрдэм­тэн докторуудтай санал со­лилцоод эхэлсэн.

-Нийгэмд үүссэн энэ байдал компаниудын борлуулалтад шууд нө­лөөл­сөн нь ойлгомжтой. Танай компанийн хувьд ямар эрсдэл хүлээв?

-Компанийн гэхээсээ илүү сал­барын нэр хүндийн асуудал яригд­лаа шүү дээ. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд эрсдэл үүссэн нь ойлгомжтой. Гэхдээ 73 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа манай ком­панид олон арван жил ит­гэж, бүтээгдэхүүнийг маань тогтмолхэрэглэдэг, би­дэнд найдаж, холбогдож асууж тодруулж байсан бүх хэрэглэгчдэдээ баярлалаа. Хэ­рэглэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд манай хамт олон хичээн ажиллах болно.

Хохирлын хувь хэмжээг тооцож, холбогдох байгуул­лагуудтай хам­тарчажиллахболно. Мөн нийг­мийн нүд чих нь байдаг хэвлэлмэ­дээл­лийн байгууллагуудад баяр­­­­­ла­лаа.

-Хэрэглэгчдийн дунд сар ши­нийн баярын ширээ хиамгүй, зуушгүй байх нь гэдэг айдас байлаа. Харин хувилбар жорын бү­тээг­дэхүүн гарснаар олон эзэг­тэйн санааг амраах байх гэж найдаж байна?

-Тийм ээ. Гэрийн эзэгтэй нар маань баярын ширээний хоол хүнс элбэг дэлбэг, олон төрөл бай­вал тэр жилдээ өнгөтэй, сайхан бай­­на гэж бэлэгшээдэг шүү дээ. Тийм учраас хэрэглэж сурсан, ит­гэлийг тань алдаж үзээгүй, эрүүл хүнсний аюулгүй байд­лыг бүрэн хангаж, олон улсынчанарын стан­дартын дагуу хийгддэг Мах Им­пэксийн бүтээгдэхүүнийг сэтгэл амар хэрэглэхийг уриалж байна. Мөн манай ком­панийн хувьд сүү­лийн найман жил тогтмол хийж хэ­рэглэгчдэдээ борлуулж байгаа бү­тээгдэхүүн бол “Нүүдэл” брэндийн хонины махтай, үхэр хонины махтай бууз юм. Агаарын бохирдол, хүмүүсийн завгүй байд­лаас үүдээд бэлэн бү­тээгдэхүүний захиалга маш их нэмэгдсэн. Энэ жилээс эх­лэн тогт­мол хэрэглэдэг үнэнч хэрэг­лэгч­дэдээ гарын бэлэгтэйгээр хүргэлт хийж байгаа.

Ц.ХАС

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close