ДэлхийзөвлөгөөЭнтертайнмент

НОМЫГ ХЭРХЭН УНШИЖ БАЙГААГААР 15 ТӨРӨЛД АНГИЛДАГ

1. Гүн гүнзгий мэдрэгч
Та ном уншихдаа үг үсэггүй шимтэн уншдаг. Нэгэнт дууссан ном хэдэн өдрийн турш бодогдоно. Дуртай баатрын тань үхэл бодит мэт хүндээр тусч, өдөржин дуугүй явах шалтгаан ч болж болзошгүй. Нэг үгээр та маш мэдрэмтгий уншигч!

2. Ухаалаг уншигч
Аливааг маш нухацтай хүлээн авч уншдаг. Та унших номоо дээд зэргийн шүүлтүүрээр сонгон авч, мэдэхгүй үгээ тодруулж, “хэмлэж” унших дуртай. Олон ном уншихаас илүү өөрийн сонголтоор цөөн чанартай ном уншихыг илүүд үздэг.

3. Шүүмжлэлт уншигч
Ухаалаг уншигчаас ялгаатай нь энэ төрлийн уншигч их ном уншсан нэгэн. Тиймээс чанаргүй, сул үгтэй, муу номыг үзэж чаддаггүй. Номын тухай танилцуулга юм уу, уншсан номын тэмдэглэл бичих үед нэг л мэдэхэд хэт шүүмжлэлт байр суурьтай болчихдог.

4. Зурагтай номд дурлагч
Насанд хүрсэн хойноо ч зурагтай ном танд таалагдсаар л байна. Гэхдээ зөвхөн зурагтайгаас гадна энэ төрлийн ном цаанаа маш гүнзгий утгатайг та мэднэ. Мэдэхгүй хүмүүс таныг залхуу, хэнэггүй нэгэн гэж хардаг ч үнэндээ тун хөгжилтэй, ухаалаг нэгэн юм.

5. Зүүрмэглэгч
Та ном унших маш их дуртай. Гэхдээ ихэнх үед нойр хүрч, байн байн зүүрмэглэх тул ном руугаа бүрэн “орж” чаддаггүй. Хэт ядарсан үедээ ном унших нь тийм ч зөв сонголт биш гэдгийг та ухаарсан.

6. “Унших гэхээр л нойр хүрчихдэг”
Зүүрмэглэгчээс ялгаатай нь та явц дундаа унтчихдаг. Нэг сэрэхэд л номын хуудас үрчийсэн байхыг олон харсан. Ялангуяа дургүй төрлийн номоо унших үед энэ байдал хэд хэд тохионо гээч.

7. “Унтах гэж уншдаг”
Гартаа ном баримагц л нойр нь хүрчихдэг нэгнээс ялгаатай нь энэ төрлийн уншигч “унших” гэж хичээдэггүй. Орондоо орохдоо л ном бариад суух тул эхний хуудсыг дуусав уу үгүй юу гүн гүнзгий зүүд нойронд автчихна.

8. Догдлонгуй уншигч
Энэ төрлийн уншигч уншсан бүхэндээ маш талархалтай ханддаг. Адал явдалт, дедектив, ид шидийн зохиол бүтээлд дуртай. Зохиолын баатруудын гэнэтийн өөрчлөлт, сэтгэл зүйн байдал нь таныг үргэлж гайхшруулж байх ёстой.

9. Анхлан уншигч
Анхлан буюу уншиж эхэлж буй хүмүүс энэ төрөлд хамаарна. Та олон зохиолыг харьцуулах хараахан болоогүй ч дуртай салбарынхаа номыг шимтэн уншиж, номын амтанд орж яваа нэгэн.

10. Маш том зорилготой уншигч
Та өөрийн зорилгод хамаарахгүй “жижиг сажиг” ном унших дургүй. Нэг зохиолчийн номыг хоёр дахиа уншихаас илүү олон ертөнцийг танин мэдэх хүсэлтэй бол та хэтийн зорилготой уншигч юм.

11. Идэх дуртай уншигч
Кофе шоп, амттай хоолтой газрууд таны хамгийн дуртай газар. Учир нь таны хувьд сэтгэлд бүрэн нийцэх тав тухтай орчинд, таалагдсан номоо унших хамгийн сайхан амралт болдог.

12. Эмзэг уншигч
Та ном худалдан авах дуртай ч яг унших гэж суух үедээ “Ямар зузаан юм бэ?”,”Амжих болов уу?” зэргээр эргэлздэг. Нэг үгээр маш эмзэг уншигч. Алаан хядаан ихтэй аймшгийн зохиолуудыг шимтэн унших ч уншсан хойноо “Хэрэггүй уншиж дээ” гэж боддог.

13. Нийгмийн идэвхтэн уншигч
Та өөрийн дуртай ном бүтээлээ бусадтай хуваалцах дуртай. Номын клуб, хэлэлцүүлгийн танхим гэдэг таны хувьд бодол санаагаа уудлах өргөн чөлөө болон хувирдаг. Бусдаас ном зээлэх боломж их олддог учир хэзээ ч номоор дутдаггүй.

14. Бүрэг уншигч
Олонх хүмүүсийн уншиж буйгаас огт өөр ном унших дуртай бол та энэ төрөлд хамаарна. Номын дэлгүүрт ороод бэстселлер номуудыг тоохгүй л болов уу. Учир нь та “Бусдын уншиж байгаа номыг уншаад л байвал тэдний л нэг болно” гэж боддог. Бусдаар заалгах, номоо зээлдүүлэх тун дургүй.

15. Уншдаггүй уншигч
Та их ном уншихаар төлөвлөсөн ч нэгийг нь ч уншаагүй. Сүүлийн үед шинээр гарсан ном, худалдаагаар тэргүүлсэн бүтээлийн мэдээллийг хэнээс ч дутахгүй мэдэх ч номоо дуустал нь хэзээ ч уншиж байгаагүй. Эсвэл ердөө л өөрийн дуртай төрлөө олоогүй яваа нэгэн.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close