Сонин хачинУлс төрчид

МЯГМАР ГАРИГТ М.ЭНХБОЛДЫГ ЧӨЛӨӨЛНӨ

Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу олонх УИХ-ын даргыг огцруулах өргөдөл өргөн барьсны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон билээ. Энэ хууль өнгөрсөн Баасан гаригаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд УИХ-ын 39 гишүүн М.Энхболдыг чөлөөлөх бичиг өргөн барьсан. Энэ асуудлыг ирэх Мягмар гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна. Тодруулбал,

УИХ-ын дарга М.Энхболд “Надад ажил албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөж, огцроход болохгүй зүйлгүй. Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй гэж бодож байна” гэсэн байр сууриа илэрхийлсэн билээ.

Мөн УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон “УИХ-ын гишүүдээс УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг өнөөдөр өгсөн. УИХ-ын Дэгийн тухай хуулиар даваа гаригт намын бүлэг, Мягмар, Лхагва гаригт байнгын хороодын хуралдаан, Пүрэв, Баасан гаригт чуулганы хуралдаан хуралддаг уламжлалтай. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Мягмар гаригийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. УИХ-ын даргын зүгээс энэ асуудлыг нэн яаралтайгаар хэлэлцэх, захирамж гаргасан” гэсэн тайлбар өгсөн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close