Но-той хүн

Ш.БАТХҮҮГ БАРИВЧИЛЖ, С.АНХБАЯРЫН ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ

Авлигатай тэмцэх газраас өчигдөр ‘Жаст’-ын гэх Ш.Батхүүг баривчилсан. Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан түүний зээлийн асуудал ‘Эрдэнэт’-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан. ‘Стандарт’ банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, ‘Эрдэнэт’ үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан талаар АТГ-аас шалгаж байсан бөгөөд цагдан хорих шаардлагатай гэж үзжээ. Мөн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг С.Анхбаярын гэрт АТГ-ын байцаагчид нэгжлэг явуулсан байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ ‘Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан 42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн’ талаар мэдэгдэж байсан. Б.Хурцын мэдэгдлийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ‘ С.Анхбаяр бол манай багшийн хүүхэд’ гэсэн тайлбар өгч байсан юм. Ямар ч байсан С.Анхбаярын гэрт АТГ-ын байцаагчид нэгжлэг явуулжээ.

Б.БАТ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close