Но-той хүнСонин хачин

Хар тамхи илгээмжээр авсан гадаадын иргэдийг баривчиллаа

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид их хэмжээний хар тамхи илгээмжээр хүлээн авсан гадаадын иргэнийг гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчиллаа.

Тодруулбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 28-ны өдөр, Нигер улсын иргэн их хэмжээний хар тамхи хүлээн авч өөрийн ажлын байрандаа хууль бусаар хадгалж байсныг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид ажлын байрнаас нь саатууллаа.

Сэжигтэн этгээд нь Монгол Улсад хоёр жилийн хугацаанд амьдарч байгаа ба нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн гадаад хэлний сургалтын төвд англи хэлний багшаар ажилладаг байжээ. Улмаар түүний нэр дээр сэжиг бүхий илгээмж ирсэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх химийн гаралтай бодис болох нь тогтоогдсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх хэрэгт хамаатуулан Нигер улсын дахин хоёр иргэнийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан гэх ба тэдний байрлаж байсан газраас 300 сая төгрөгийн хар тамхи мансууруулах бодис эд мөрийн баримтаар хураан аваад байгаа аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close