Бусад хүмүүс

Н.Цэрэнбат сайд А/370 тушаалаа зөвтгөх комисс байгуулжээ

Агнуурын бүс нутгийн менежмент, хууль тогтоомжийн биелэлтэнд үнэлгээ хийх 9 хүний бүрэлдэхүүнтэй комисс гэгчийг сайдын тушаалаар байгуулан ажиллуулж байгаа юм байна. Энэ комисс 2018 онд гадаадын анчдад тусгай зориулалтаар зарим ан амьтан агнуулах тухай сайдын А/370 тоот тушаал шинжлэх ухааны үндэслэлтэй, хууль журам зөрчөөгүй мундаг эрхийн акт болжээ гэсэн дүгнэлт гаргах захиаллагатай бололтой. Комиссийн гишүүдэд Монголын анчдын холбооны тэргүүн МУИС-ийн багш Самъяа, уг холбооны гүйцэтгэх захирал ХААИС-ийн багш Магсаржав, мөн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Амгаланбаатар, Зоригт зэрэг хүмүүс байгаа бөгөөд энэ нөхдүүд МАН-ын гишүүн байгууллагууддаа хир буртаг хүргэхгүй хамгаалж, хууль бус үйл ажиллагааг нь нуун дарагдуулах, нөгөө талаар гишүүн бус аж ахуйн нэгжүүдийн анг булааж авах дүгнэлт боловсруулан хор найруулж өдөр, шөнөгүй ажиллан сайддаа илтгэхээр бэлдэж байна. Комиссын бусад гишүүд болох Амгалан, Галбадрах болон яамнаас орсон хүмүүс нь үнэлгээ өгөх комиссын ажилд оролцохгүй алга болжээ. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Гэрэл дээрх Монголын анчдын холбооныхонд зарчимын санал гаргаж, гишүүн байгууллагуудынх нь хууль бус ажиллагаанд үнэлэлт өгөх тухай ярихаар дүлий дүмбэ болохын зэрэгцээ бусад гэмгүй аж ахуйн нэгжүүдийн анг булаан авч өөрийн гишүүн байгууллагууддаа өгөх дүгнэлт гаргах ажилдаа ханцуй шамлан орсон нь аргагүй л сайдын даалгавар биелүүлж байгааг нотлоод байх шиг.

Монголын анчдын холбооны гишүүн байгууллагууд нь хууль, журмыг уландаа гишгэж БОАЖЯ-ны тухайн асуудлыг хариуцсан түшээдтэй хамтран дураараа дургиж байна. Үүнд ангийн нөөцгүй газар олон угалз агнуулах зөвшөөрөл авчээ. Тухайлбал Говь-Алтай аймгийн Тонхил суманд 2, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Улаанговьд 3, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 2 толгой угалз агнуулах зөвшөөрөл гаргуулжээ. Салбар яаманд хаана агнуурын нөөцтэй, хаана нөөцгүйг мэддэг хүн үнэндээ алга. Эсвэл зориуд хулгайн анг өөгшүүлж, зөвшөөрлийг нь ашиглаад өөр сумын нутаг юмуу тусгай хамгаалалттай газраас агна, бид арыг нь даана гэдэггүй л байлтай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close