Бусад хүмүүс

С.БАЯРЫГ “ЦААЗАЛСАН” ӨДРҮҮД

Гарчигаа ингэж өгсөн нь хүмүүсийн анхаарлыг татах гэсэндээ бус С.Баярыг хорьсон, интернетийнхэн бүр ил цагаан “цаазалсан” энэ өдрүүдэд Монголд юу болов оо гэдгийг хөндөх гэсэн санаатай. Мөн Монгол Улсын 25 ба 28 дахь Ерөнхий сайдаа хорьсон эл хугацаанд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх бас юу амжуулав гэдгийг сонирхуулах маягтай юм.

Хятадад албан ёсны айлчлал хийж ирэнгүүтээ Тавантолгойг хөдөлгөхөөр бүлэгтээ танилцуулга хийсэн, С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас эгүүлэн татсан, эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах болсон зэрэг нь бүгд санамсаргүй давхцал байсан гэхэд өрөөсгөл.

Ямартаа ч Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй, Ж.Эрдэнэбатын засгийн үед дундаа нэг тасарсан Эдийн засгийн чуулга уулзалтыг ажиглахад хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхний итгэл нэгэнт алдарсныг эндээс харж болохоор. Өмнө нь манай төр засагт итгэж ирдэг байсан, эдийн засгийн чуулга уулзалтад үр дүнг хүлээдэг байсан хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн энэ удаад онцын ач холбогдол өгөөгүй нь ярьдаг, хөндөгддөг өнөөх л асуудлууд нь яг хэвэндээ байгаатай ч холбоотой биз.

Үргэлжлэлийг эндээс

Эх Сурвалж news.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close