Но-той хүнСонин хачин

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ЗАНДАНБАТЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Татварын Ерөнхий Газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ түүнийг НӨАТ-ын буцаан олголтод тулгуурласан зээлийг олгох ажлыг явуулах чиглэлээр хууль зөрчиж арилжааны банкуудтай гэрээ хийсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Хууль зөрчигдсөн. НӨАТ-ын хуулиар та бүхний худалдан авалт хийсэн И-баримтын мэдээллийг зөвхөн Татварын ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо л ашиглах зориулалттай. Баруун бүсэд ийм төрлийн бүтээгдэхүүн ийм үнэтэйгээр илүү их борлогдож байна гэдэг ерөнхий мэдээллийг нь Статистикийн газар ашигладаг юм. НӨАТ-ын хуулийг бүрэн агуулгаар нь зөрчсөн.

Хувь хүний мэдээлэл арилжааны банкуудад очсоноороо хууль зөрчиж байгаа. Төр ард түмнийхээ мэдээллийг цуглуулчихаад цөөн тооны аж, ахуй нэгжид дамжуулж болохгүй. Энэ нь ноцтой гэмт хэрэгт тооцогдоно. Төрийн албаны хуулиар сонгон шалгаруулалт явуулна. Тэр хооронд тухайн байгууллагаас түр орлон гүйцэтгэгчийг томилно” хэмээсэн юм.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close