Бусад хүмүүс

Шөнийн клубт хэзээ ч хийж болохгүй 10 зүйл

Залуусын амралт чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлдэг газрын нэг бол яалтчгүй шөнийн цэнгээний газар буюу “night club” билээ. Үеийн залуустайгаа хөгжмийн хэмнэлд хөлсөө гартал бүжиглэж, стрессээ тайлах сайхан ч, зарим зүйлсийн хэмжээг тааруулахгүй бол олны доог тохуу, ялангуяа орчин үед бол цахим ертөнцийн од ч болж мэднэ. Тэгвэл бид та бүхэндээ шөнийн цэнгээний газарт биеэ хэрхэн авч явах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэе.

Шөнийн

Хэзээ ч битгий хэтрүүлж уу

Хөгжмийн хэмнэл чихэнд бус цээжинд хангинаж, Өнөөдөр л хүссэн бүхнээ хийнэ хэмээн бодож байвал та архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэжээ гэсэн үг юм. Ийнхүү хэтрүүлэн ууснаас үүдэн, хүмүүс хүсээгүй зүйлсээ хийх, эвгүй байдалд орох, бусдын халдлагад өртөх гэх мэт маш олон сөрөг талуудтай. Тиймээс учирч болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалж, архийг аль болох хойш нь тавиарай.

Хэзээ

Охидтой найрсаг харьц

Зарим залуучууд согтохоороо охид бүсгүйчүүдийг өдөх, хоргоох, цаашлаад  тэдэнтэй маш бүдүүлэг харьцдаг. Тиймээс ч өөрийгөө болон өрөөл бусдыг эвүй байдалд оруулахыг хүсээгүй л бол ямар ч үед эмэгтэйчүүдийг хүндэлж, тэдний юу хүсэж байгааг сонсох хэрэгтэй. Тэгвэл бүсгүйчүүд ч эргээд таныг хүндлэх болно.

Охидтой

3 Хэм хэмжээг давуулах хэрэггүй

Ямар ч үед, ялангуяа шөнийн цэнгээний газарт байхдаа тогтсон хэмжээнээс хэтрээд хэрэггүй. Хэрвээ та 3 шил шар айргаас илүүг ууж чаддаггүй бол битгий уу. Бусдын шахалт, ятгалгаас үүдэн хэтрүүлэн уусан тохиолдолд гарах үр дагавар нь таны биемахбод болон нэр хүндэд ямагт сэв суулгаж байдгийг санаарай. Тиймээс зохих хэмжээний ёс журмыг баримтлах нь зүйтэй.

Хэм

4 Утсаа үргэлж ширтэх хэрэггүй

Хэрвээ та цагийг зугаатай өнгөрүүлэхээр цэнгээний газарт ирсэн бол утсаа ширтээд байх нь утгагүй хэрэг юм. Энэ нь хамт явж буй найзуудад тань өөрсөдтэй нь байх уйтгартай, таалагдахгүй байгаа юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлэхээс гадна таныг шохоорхож сонжин харах хэн нэгэнд ч сөрөг сэтгэгдэл төрүүлж байдаг.

Утсаа

Сэтгэл хөдлөлөө барьж сурах

Хүмүүс согтууруулах ундаа хэрэглэн, бага зэрэг халамцсан үедээ сэтгэлийн асар их хөдлөлтэй болчихдог. Тиймээс ч хэн нэгэнтэй үзэл бодол зөрөхөөрөө ам муруйх, эсвэл байдал бүр ч хурцдаж, зодоон цохиондоо тулах нь ч бий. Ямар ч үед биеэ барьж, нөхцөл байдалд тааруулан зөв шийдвэр гаргах нь таныг учирч болзошгүй аюулаас найдвартай хамгаалах болно.

Сэтгэл

6 Биеэ барихгүй байх

Нэгэнт л зугаацахаар ирсэн бол биеэ барьж эвгүйцэлгүй, аль болох өөрийнхөөрөө байж, сэтгэл хөдлөлөө сайтар хянаж байх хэрэгтэй. Мэдээж өөрөөрөө байна гээд бусадтай муудалцаж, хэл ам хийгээд байх нь тохиромжгүй. Гэвч бас ганцаархнаа буланд суун, олноос тасарч дөлөх нь ч төдийлөн зохимжтой бус. Энд л нөгөө хэмжээ хязгаарын асуудал дахин яригдаж байгаа юм шүү дээ.

Биеэ

7 Нэгнийгээ дуурайх гэж хичээх

Зарим залуус цэнгээний газарт орохдоо нэгэнтэйгээ адилхан харагдах гэж хичээдэг. Магадгүй таны найз үнэхээр дэгжин сайхан залуу/бүсгүй байж болох ч, хүн бүр л өөрийн гэсэн давтагдашгүй гоо үзэсгэлэн, зан төрхтэй шүү дээ. Тиймээс хэн нэгний хуулсан хувилбар биш, өөрөө өөрийнхөө цор ганц хувилбар байгаарай.

Нэгнийгээ

8 Олны анхаарлын төвд байх гэж хичээх хэрэггүй

Хүмүүс согтохоороо бүхний анхаарлыг татах гэж үнэхээр ичгэвтэр үйлдлүүдийг өөрийн ч мэдэлгүй хийдэг. Тухайн үедээ тийм ч муухай санагдахгүй нь лавтай. Гэвч энэ бүхэн өнгөрсний дараа өөрөөсөө ичиж, газар дор орчихмоор санагдах мэдрэмжийг амсмааргүй байгаа биз дээ?

Олны

9 Өвөрмөц байх гэж хичээх хэрэггүй

Мэдээж хэн хүнгүй л шөнийн цэнгээний газарт сайхан харагдахыг хүснэ. Гэвч юмс хэтрэхээрээ хэзээд утгагүй, хачин тэнэг харагддаг гэдгийг бид юу эс андах билээ… Тиймээс бусдын өмнө эвгүй байдалд орохыг хүсэхгүй байгаа бол хэт их гангалах, гоёл чимэглэл олноор нь зүүх, хэтэрхий гял цал эсвэл ил задгай хувцас өмсөх, сайхан харагддаг ч биед эвгүй хувцас сонгох зэргээс зайлсхийгээрэй.

Өвөрмөц

10 Юу ч болсон тэндээ л үлдэх учиртай

Магадгүй таны дэргэд хэн нэгэн үнэхээр ичгэвтэр байдалд орсон байлаа ч, болсон бүхэн тэндээ л үлдэх ёстой юм шүү. Бусдын  эвгүй явдлыг олон хүмүүст тарааж, эвгүй байдалд оруулах нь зөвхөн тухайн хүнийг ч биш, давхар таныг үнэгүйдүүлж байдаг гэдгийг санаарай.

Юу

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close