Сонин хачинУлс төрчид

БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг ОГЦРУУЛЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас огцруулах тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 71.4 хувийн саналаар огцрууллаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Олон удаа сайд солигдоход тухайн салбарын бодлого алдагддаг. Дараагийн сайдыг томилохдоо ашиг сонирхлын зөрчилгүй хүн оруулж ирэхэд анхаараарай” хэмээн байр сууриа илэрхийлсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол төрийн бодлого нь монгол хүнээ дээдлэхэд чиглэх учиртай. Хүнээ хөгжүүлэх бодлогыг Боловсролын яам хэрэгжүүлдэг. Тиймээс төрийн бодлогыг тогтвортой явуулах үүднээс дараагийн сайдаар чадвартай хүн томилоорой. Ц.Цогзолмаа сайд сайн ажиллаж байсан” хэмээсэн юм.

Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Бүтэн нэг жил, хоёр сарын хугацаанд хамтарч ажилласан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүддээ талархал илэрхийлье. Мөн БСШУСЯ-ны зөв менежменттэй ажиллаж чадсан хамт олондоо баярлалаа. Ажил хүлээж авахдаа 13 яамны 13-т жагссан яамыг хүлээж авсан. Одоо салбар маань 5-6 дугаарт, 90 хувийн ажлын үнэлгээтэй болоод байна. Миний бие улстөрч хүний хувьд ёс зүйг ажил мэргэжлийн ур чадвараас илүүд тавьсны үндсэн дээр эхэлсэн ажлаа гүйцээхгүйгээр ажлаа өгөх нөхцөл байдал үүслээ. Монгол Улсын Ерөнхий сайдад хичээнгүйлэн захихад манай салбарт гурван сарын өмнө томилогдож ирсэн Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай хамтарч ажиллах боломж үнэхээр байгаагүй шүү. Та цаашид зөв, сэтгэлтэй хүнээр солихгүй бол энэ салбарын ажил явахгүй ээ. Би өнгөрсөн хугацаанд салбарынхаа нэр хүнд, цар хүрээг үргэлж бодож ирсэн. Ерөнхий сайд та үүнд онцгойлон анхаарна уу” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close