Сонин хачинСпорт

САР ШИНИЙН БИТҮҮНИЙ БАРИЛДААНЫ БҮРТГЭЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Сар шинийн барилдааны бөхийн бүртгэл өнөөдрөөс эхэлнэ. Билгийн тооллын 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн барилдаан энэ сарын 4-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болох юм. Сар шийнийн битүүний барилдаан бол хамгийн үзүүштэй, улсын их баяр наадмын дараа орох томоохон барилдаан гэдгээрээ үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг.

Битүүний барилдаанд барилдах улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны бүртгэлийг өнөөдөр, маргааш хийх бөгөөд бүртгэлийг Бөхийн өргөөнд хийх бөгөөд бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна.

1999 оноос эхлэн Монгол бөхийн өргөөнд болж байсан Битүүний барилдаан энэ жил анх удаа “Буянт-Ухаа” ордонд болох гэж байна.

Дашрамд дуулгахад өнөөдөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Бөхийн өргөөнд болно.

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close