Бусад хүмүүс

Цагаан сараар жингээ хэрхэн барих вэ?

Цагаан сарын баяртай холбогдуулан НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр зөвлөж байна.

1. МАХ

Хоногт шаардлагатай махны дээд хэмжээ нь 180 гр байдаг. Нэг бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 н ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг үргэлжилдэг тул тохируулж хэрэглэхийг сануулж байна.

Махны их хэрэглээнээс шалтгаалж дараах эрсдэлүүд үүсдэг. Үүнд:

  • Бие махбодыг хордуулах
  • Жин нэмэх
  • Өтгөн хатах
  • Зүрх судасны эмгэг үүсэх
  • Даралт ихсэх
  • Ходоод гэдэсний эмгэг үүсэх
  • Элэг, цөс, нойр булчирхайн эмгэг үүсэх
  • Бөөр, тулай, үе мөчний үрэвсэлт өвчин сэдрэх зэрэг сөрөг үр дагавруудтай.

2. ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС-ийг түлхүү хэрэглээрэй

Хоногт шаардлагатай хэмжээ хүнсний ногооны хэмжээ нь 400 гр байдаг. Аль болох түүхий ногоо жимс, тэдгээрийн шүүсийг уух нь зөв. Ач холбогдол,

  • Махны задралаас үүссэн хорт бодис, холестерины шингэцийг саатуулж биеэс зайлуулах
  • Хоол боловсролтыг эрчимжүүлэх
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ
  • Өтгөн хаталтаас сэргийлэх
  • Жин нэмэхээс сэргийлэх
  • Антиоксидант, фитохимийн бодис, будагч бодис, үнэрт бодис гэх мэт эрүүл мэндийг дэмжигч олон төрлийн бодис агуулдаг
  • Аминдэм, эрдсийн өндөр агууламжтай

3. Ус, шингэн зүйл тогтмол ууж байх нь зөв

Хоногт шаардлагатай хэмжээ 2-2.5 литр байдаг. Усны ач холбогдол нь:

  • Жин нэмэхээс сэргийлнэ
  • Бие махбодыг цэвэрлэнэ
  • Өтгөн хаталтаас сэргийлнэ
  • Хоолны шингэцийг нэмэгдүүлнэ
  • Даралт ихсэлтээс сэргийлнэ
  • Бодисын солилцоог эрчимжүүлнэ

Хоол идэхээс 20-30 минутын өмнө ус ууж байгаарай.

4. ЧИХЭР, ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ТАЛААР

Сахарын хоногийн хэрэглээ 25-30 гр байдаг.

  • Жин нэмнэ /200 мл ундаа 320 ккал/
  • Элэг өөхөлнө
  • Дархлаа сулруулна
  • Шимт бодисын шингэцийг бууруулна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close