Бусад хүмүүс

Дуучин Т.Дэлгэрмөрөн: Э.Чулуунчимэгээ “ингээд зогсож хайрла”

Э.Чулуунчимэг Б.Болд нар хоёр тийшээ болж харин Х.Мөнгөнцэцэг Б.Болдын хүүг төрүүлсэн. Тэрээр энэ тухайгаа олноос ихэд нууцлаж байсан хэдий ч дуучин Чулуунчимэг энэ хоёрын хамтын амьдралыг олон зарласан. Тэгвэл дуучин Т.Дэлгэрмөрөн “Дүү минь ард олноо хүндэл, нөхөр хүүхдээ хүндэл, ахынхаа тоглолтонд дуулахгүймаа гэхэд ирж цэцэг өгөөрэй. Та нарын хэн чинь ч олноос нуугдаж амьдрах учир байхгүй” хэмээн зөвлөгөө өгч байсан удаатай. Олон хүмүүс Мөнгөнцэцэгийг буруутай гэлцэж байгаа хэдий ч дуучин Дэлгэрмөрөн дахин өмөөрөөд авлаа. Тэрээр “Жингэр нохой хоёрыг салгах гэж жижигхэн хүүхдүүд шуугиан тарьж байгаа биш ухаант хүн та одоо ингээд зогсож хайрла.Хүний сайхан хайр дундаас хүн мэдлээд удаагүй гэнэ билээ,хүслийнхээ эрхээр учраа байлгүй ерөөх л ёстой Монгол түмэн шүү дээ.Амьдрал үүгээр дуусдаггүй хэн хүн биднийг бурхан харж байгаа,өнөөдөр чинь бурхан багшийн дүйчэн өдөр байхаа.

Бүсгүй хүний заяа гэдэг дуу санаанд аялагдаж байна нэгнээ хайрлаж бай ээжүүд шүү дээ” хэмээжээ.

Дуучин Э.Чулуунчимэг нөхөртөө зориулан шүлэг бичин салж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараахан Х.Мөнгөнцэцэг тэдний салалтын шалтгаан байсан талаар эх сурвалжууд мэдээлж байв. Тэгвэл энэ мэдээлэл үнэн болохыг дахин Э.Чулуунчимэг батлан шүлэг бичээд зогсохгүй Б.Болд, Х.Мөнгөнчимэг нарт аз жаргал хүссэн байна.

Өргөн түмнийхээ хайр хүндлэлээр

Өрдөж босгосон гал голомт

Үр хүүхэд, өргөө гэр

Ая дуу, амжилт бүтээл

Алив бүхнээ золиослоод

Алагхан үрээ хөтөлж гараад

Бардам зангаар зориг асаагаа

Бүхнийг шийдээд явсан минь үнээн

Анхнаас нь хамтдаа бүтээлцэж

Амьдарч байсан өргөө гэрт минь

Унтаж байсан орон дээр минь

Үр хүүхдийн минь ч өрөө шкафанд

Хооллож байсан тогоонд минь ч

Хөтлөлцөөд сууж байсан буйдан дээр минь ч

Жаргал зовлонгоо хуваалцдаг гэж

Чин сэтгэлээсээ итгэж явсан

Амраг нөхөр минь анд найзтай минь

Амьдарч байгааг нүдээрээ харах

Алагхан үрдээ хал үзүүлэх

Зүрх зүсч өр эмтрэх юм…

Охины минь орон дээр хүүхдээ унтуулаад

Охины минь шкафанд хувцасы нь хийгээд

Охины минь аяганд хоолы нь идүүлээд

Охины минь орон зайг шинэ хүүхдээрээ нөхлөө гэж үү

Анд найзыгаа амраг нөхрөө

Нөхөрлөл амьдрал хоёроо

Үрэхгүй гэж өчнөөн тэвчсэн ч

Үнэндээ тэвчээр тасраад явсан ч

Шинэ амьдралаа шинэ гэрт

Шинээр эхэлж болоогүй юм байх даа

Яагаад заавал миний байсан гэрт

Яагаад заавал миний охины бүхэн дээр гэж…

Нэгэн цагт,

Хамгийн эрхэм нөхөрлөж байсан найздаа

Хамгийн итгэж ханилж байсан ханьдаа

Хатуу хорвоог зөөлөн туулах

Хамгийн сайхан бүхнийг хүсье дээ

Амьдрал гэдэг баян далайд

Ахиж битгий алдаарай даа

Аз жаргалын дээдийг

Ахин дахин хүсье дээ

Шинээр эхэлж байгаа уран бүтээлд чинь

Шижигнэсэн амжилтыг ч хүсье дээ

Анхны байсан бидэн хоёр шиг

Ард түмэн минь гэхдээ авах болов уу даа

Алтан сайхан тайзан дээрээ

Ард олныхоо хайранд өлгийдүүлж

Алаг хөөрхөн үртэйгээ амьдрахдаа

Хамгийн жаргалтай айл байсан юм шүү бид

Санаснаар болдоггүй хүний хорвоод

Салаалж явах л тавилан байж

Саад тотгор бүхнийг давааd

Сайхан амьдарна аа охин бид хоёр нь

Зүүдэнд минь ч ороогүй гэнэтийн учралаар

Зүрх зөргөө холбочихсон та хоёртоо

Тэгш дүүрэн сайхан бүхнийг ерөөе

Дахин харин би ам нээхгүй э

Дуу эгшгийн алтан тайзнаа

Дандаа л бид тааралдах болно

Хорин жилийн дараа ч охин үрийнхээ

Хуриманд зэрэгцээд суух өдөр ч ирнэ

Хүний хорвоогийн уужим уртад

Холбоотой л байна үүрд үрээрээ…

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close