ДэлхийзөвлөгөөОлны танил

АНУ-ын БАРУУН ЭРГИЙН МОНГОЛЧУУД 2018 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛАВ

АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар өөрийн тойрогт бизнессийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй оны онцлох аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг шалгаруулан шагнал гардуулах арга хэмжээг 2019 оны 2 дугаар сарын 4-нд буюу XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахайн жилийн өмнөх битүүний өдөр зохион байгууллаа.

Ерөнхий консул Э.Галбадрал нээж үг хэлэхдээ: АНУ-ын баруун эргийн бүсэд 560 гаруй Монгол иргэд аж ахуй нэгж, бизнесийн үйл ажиллагаа явуулан, АНУ-ын зах зээл эн зэрэгцэн өрсөлдөн, Монгол ахан дүүсээ ажлын байраар хангаж, Монгол иргэдээ манлайлж ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

2019 онд Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн тохиож байгаа бөгөөд ‘Оны Шилдэг Аж Ахуйн Нэгж’-ийг шалгаруулах үйл ажиллагааг анх удаагаа Монгол иргэдийнхээ дунд зохиож байгаа юм.

Мөн энэ үеэр ‘Оны онцлох хүмүүс’-ийг шалгаруулсан бөгөөд Бэй Ариагийн Монголчуудын холбооны тэргүүн Цэгмэд овогтой Бат-Соёмбо болон орчуулагч багш, судлаад Ойдов овогтой Туул нарыг оны онцлох хүмүүсээр шалгаруулсан байна.

Ц.Бат-Соёмбо (Бэй Ариагийн Монголчуудын Холбоо тэргүүн)

Бэй Ариагийн Монголчуудын Холбоо(БАМХ) нь 2003 онд Сан Франциско орчимд суугаа монголчуудын сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулагдсан, ашгийн бус, олон нийтийн байгууллага юм. АНУ-ын баруун бүсэд суугаа монголчуудын нийгэм, соёл, боловсролд анхаардаг байгууллага юм.

О.Туул (Орчуулагч багш, судлаач)

2018 онд тэрээр аавынхаа (Ойдов) 100 жилийн ойд 2 боть уран бүтээлийн ном гаргасан мөн “Замын мөр” баримтат кино бүтээсэн амжилт гаргажээ.

Оны Шилдэг Аж Ахуйн Нэгжүүдийн товч таницуулга

Компаний нэр, Ерөнхий захирал Үйл ажиллагааны чиглэл Үйл ажиллагаа эрхэлж буй хот
1 Pacific marketing LLC

Маналжав овогтой Батжаргал

2004 онд байгуулагдсан. Цагаачлалын хуулийн зөвлөлгөө, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн зөвлөлгөө, Калифорни мужид эрүүл мэндийн үйлчилгээний салбарт тээврийн хэрэгслэлийн үйлчилгээ үзүүлж байна. Сан Франциско
2 Up Town cleaners

н.Эрдэнэбаатар

1997 онд байгуулагдсан. Олон жилийн туршлагатай угаалга хими
цэвэрлэгээний салбарт Сан Франциско хотдоо тэргүүлэгч, мэргэжлийн
байгууллага юм.
Сан Франциско
3 Mongol Cafe

Ю.Ариун Эрпэнэ

“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг суртчилан таниулж, түгээн дэлгэрүүлдэг аж ахуйн нэгж юм Сан Франциско
4 Borgil Corporation

н.Мөнх-Эрдэнэ

Боргил корпораци нь AHУ-д 2009 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж одоо нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллан, өсөн дэвшиж буй компани юм.

Боргил корпораци нь АНУ-ын муж хооронд машин болон бусад барааг тээврлэдэг бөгөөд Moнгол иргэдийг сурган ажиллуулж, аюулгүй, хурдан, найдвартай үйлчилгээг үзүүлж байна.

Лос Анжелес
5 Bayar’s construction LLC

 

2007 онд байгуулагдсан. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.  Сиатл хотод нэгэн томоохон төсөл дээр ажиллаж байна. Сиатл
6 Pudge Bros Pizza,

Гэндэндарам овогтой Отгонбаяр

Pudge Bros Pizza-ний Денвер дэх салбарыг 10 жилийн турш амжилттай ажиллуулж байгаа. Олон жил Денверийн Монголчуудынхаа үйл ажиллагааг дэмжиж, хандив тусламж өгч хувь нэмрээ оруулж ирсэн, Денверчүүдийнхээ дунд Пицца Отгоо нэрээрээ алдаршсан болно. Денвер

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close