Бусад хүмүүс

Жет Ли өвчний улмаас ийм болсон гэж үү

Жет Ли хэмээх тайзны нэрээрээ алдаршсан жүжигчин Ли Лианжин нь өдгөө 55 настай бөгөөд Хятадын тулааны урлагийн мастер, вушугийн аварга юм. Энэ алдарт жүжигчний бие муудсан тухай цуурхалыг Хятадын “Weibo” цахим хуудсанд тархсан нэгэн зураг олон нийтэд баталж өглөө. Түүнийг Түвдийн сүмд мөргөл үйлдэж явахад дэргэд нь нэгэн хүн түшиж буйг зургаас харж болно.

Ли Лианжин 2010 онд бамбай булчирхайн өвчтэй хэмээн оношлогдож, биеийн жин нь байнга хэлбэлзэх болжээ. Мөн булчингийн сулрал, нойргүйдлийн шинж тэмдэг илэрсэн учраас эмч түүнд дасгал, сургуулилтаа хийхгүй байхыг зөвлөсөн гэнэ. “South China Morning Post”-д онцолж буйгаар нэрт жүжигчин маань кино урлагаас хэсэг хөндийрч эмчилгээндээ онцгойлон анхаарч буй гэнэ.

Саяхан түүний нэгэн зураг интернэтээр тарж олны хараанд өртжээ. Энэ жил 55 настай жүжигчин Жет Ли үл таних эрэгтэйн хамтаар Түвдийн сүмээр зочилж байгаа зурагт түүний гадаад төрх нэлээд ядрангуй гарсан нь олон нийтийн сүлжээ сайтаар ихээхэн таржээ.

Түүний хувьд хамгийн сүүлд тараад буй энэ зургийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа учир зарим нэг дэмжигч нь хуурамч зураг ч гэж ярьж байгаа гэнэ.

Цахим ертөнцөд хэзээ ч нийтэлж болохгүй 15 зүйл

Орчин үед бид амьдалынхаа бүхий л дурсамжтай, жаргалтай, гунигтай цаг мөчүүдийг цахим ертөнц дэх найзуудтайгаа хуваалцдаг болсон билээ. Ялангуяа Фэйсбүүк, Твиттер, Инстаграмыг сүүлийн үед хүмүүс ихээр ашиглаж, зураг, сэтгэгдлээ нийтэлдэг болсон. Гэхдээ цахим ертөнцөд зураг нийтлэх нь олон сөрөг үр дагавартай гэдгийг уншигч та ч гэсэн гадарладаг болсон бизээ. Цахим ертөнцөд ямар зураг нийтэлж болох, болохгүй тухай бичигдсэн дүрэм байхгүй ч, та өөрийнхөө аюулгүй байдал, сайн сайхны төлөө дараах 15 зүйлийг хэзээ ч битгий нийтлээрэй!

1 Хуруун дахь бөгж

Дөнгөж сүй тавьсан эсвэл хуримаа хийсэн бол та хөөрч догдлон, хуримынхаа зургийг Фэйсбүүк, Инстаграм, Твиттертээ нийтлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ бөгжнийхөө зургийг дангаар нь нийтлэх нь зарим нэг хүний дургүйг, эсвэл бүр атаархлыг төрүүлж болно. Мөн энэ нь таныг хайртай залуугаасаа илүү үнэтэй бөгжиндээ хайртай мэт харагдуулах эрсдэлтэй. Тиймээс та бөгж гэх мэт материаллаг зүйлс бус хайр дурлал, хайртай залуугийнхаа талаар бичсэн нь илүү дээр юм.

2 Хэтэрхий их мэдээлэл

Өдрийн турш хийсэн бүх үйлдлээ, бодож байгаа бүх зүйлсээ Фэйсбүүктээ бичдэг хүмүүс маш олон байдаг. Өдөр ямар хоол хийсэн, дэлгүүр явж юу худалдаж авсан, хэн нэгний талаар юу боддогоо, эсвэл бүр эцэг эх, гэр бүлийнхэндээ хэлэхийг хүсээгүй зүйлээ ч санаандгүй бичиж болно. Иймэрхүү үед та гэрийнхнийхээ өмнө хичнээн эвгүй байдалд орохоо бодож үзээрэй. Бас цахим ертөнцөд үргэлж сайн санаат хүмүүс байхгүй гэдгийг санаарай.

3 Ажлаа үзэн яддаг тухай

Цахим ертөнцөд даргыгаа, эсвэл хамт олноо муулах нь сайхан санаа биш л болов уу. Тэд ч бас цахим ертөнцөөр зочилдог хүмүүс шүү дээ. Ер нь та ажилдаа хичнээн дургүй байсан ч түүнийгээ олон нийтийн сүлжээгээр дэлгээд байх албагүй юм.

Уурлаж, бухимдсаныхаа дараа бусдад энэ тухайгаа ярихад нэг хэсэгтээ л сэтгэл онгойгоод сайхан болно. Гэхдээ та хожмын үр дагаврыг үргэлж бодолцож байх хэрэгтэй. Та ажлаасаа халагддаггүй юм аа гэхэд, ажлынхандаа эвгүй сэтгэгдэл төрүүлж болох шүү дээ…

4 “Өвдсөн” үедээ өдрийг хэрхэн өнгөрөөж буйгаа

Хүндээр өвдөж, ажлаасаа чөлөө авсан хүн ихэнхдээ биеэ эмчилж, орондоо хэвтэж л өдрийг өнгөрөөдөг шүү дээ. Харин та жинхнээсээ өвдсөн, эсвэл өвдсөн гэж хэлээд чөлөө авсан хоёрын алинд ч цахим ертөнцөөрөө зочлохгүй байх нь зүйтэй юм. Өвдсөн гэж хэлчихээд өдрийг дэлгүүр хэсч, гадуур зугаалан, цагийг зугаатай өнгөрүүлж байгааг ажлынхан тань мэдчихвэл танд таатай хандах нь юу л бол…

5 Хайр дурлалынхаа тухай нэгд нэгэнгүй тайлагнах

Найз залуутайгаа хамгийн сүүлд хэзээ муудалцсан, түүнд хэр их хайртай, эсвэл тэр таныг бусад залуусаас илүү хайрладаг тухай цахим ертөнц дэх найзууд чинь мэдэхийг хүсдэг гэж та бодож байна уу? Үгүй ээ, энэ бол таны л хувийн амьдрал. Та үргэлж хайр дурлал, харилцааныхаа талаар нийтэлдэг бол одооноос цахим ертөнц, хувийн амьдралынхаа хооронд зааг тогтоогоорой.

Мэдээж олон хосууд өөрсдийнхөө талаар нийтлэл бичдэг. Гэхдээ тэдний ихэнх нь зөвхөн онцгой, дурсамжит үеүүдээ л найзуудтайгаа хуваалцдаг шүү дээ. Харин түүний цаана тэдний олон нийтэд мэдэгдэхгүй өнгөрөөсөн маш олон баяртай, гунигтай мөчүүд бий. Үүнийг л цахим ертөнц, хувийн амьдралаа ялгаж, салгах гэж нэрлээд байгаа юм.

6 Ганцаардлаа зарлах

Хүн болгонд л ганцаардаж, бусдад атаархан, гуниглах үе бий. Гэртээ уйдаж хийх юмгүй болсон үед, найзууд чинь чамгүйгээр уулзалдаж байгааг хараад эвгүй сэтгэгдэл төрөх нь гарцаагүй.

Энэ үед та дэлхий дээр ганцаараа амьдарч байгаа мэтээр мэдрэх, эсвэл бусад хүмүүс таныг үзэн ядаж байгаа гэдэг бодолдоо автан гуниглалаа гээд үүнийг заавал цахим ертөнцөөр зарлаад байх хэрэггүй. Хүн болгонд л ийм үе тохиолддог.

7 Сельфи зурагнуудаа үргэлж нийтлэх

Орчин үед бараг хүн бүр л сельфи зургаа цахим ертөнцийн найзуудтайгаа хуваалцдаг болсон нь үнэн. Гэхдээ та олны жишгийг дагаж болох ч, цаг тутамд Фейсбүүктээ зурагнуудаа нийтлээд байх нь үнэхээр утгагүй шүү дээ. Ингэх нь өөрийнхөө найзууд болон дагагчдаа залхаах болно. Тиймээ, тэр хүмүүс таны өчнөөн олноор нь авахуулсан зургийг үзэх гэж цахим ертөнцөөрөө зочилдоггүй шүү дээ.

8 Учир битүүлэг зураг

Хааяа хувийн профайлаа шинэчилмээр санагддаг л биз дээ? Харин хийх зураг олдохгүй байсан болохоор учир битүүлэг, ойлгомжгүй зураг хийж, нэг ёсондоо “өөрийгөө цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч” гэдгээ нотлох гэсэн үйлдлүүдийг хүмүүс ихээр гаргадаг. Энэ нь таныг хүмүүст хийх зүйлээ олж ядсан, эсвэл харилцахад тун бэрх хүн юм хэмээн тавьсан зургаар чинь дүгнэж болох юм.

9 Уйтгартай буйгаа

Хүн болгонд л уйдах үе гардаг шүү дээ. Харин үүнийгээ цахим ертөнцөд нийтэлж, олон нийтэд тайлагнаад байх албагүй. Уйдсан үедээ үүнийгээ олон нийтэд мэдэгдэж суухын оронд цаг хугацаагаа хэрэгтэй зүйлд зориулж, өөрийгөө завгүй байлгаж болно. Ялангуяа залуу хүмүүс өөрийгөө хөгжүүлэхэд маш их цагийг зарцуулах хэрэгтэй. Түүнчлэн, дээр дурдсанчлан, цахим ертөнцөд үргэлж сайхан сэтгэлтэй хүмүүс байхгүй гэдгийг санаарай.

10 Булчингийн зураг

Хэрвээ та дасгал, хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, эрүүл зөв амьдралаар амьдарч байгаа бол үнэхээр сайн байна. Тэглээ гээд та биеэ олон нийтэд гайхуулаад байх албагүй шүү дээ. Магадгүй таны сайхан биеийг хараад бусад хүмүүс өөртөө гутарч, сэтгэлээр унаж ч болно шүү дээ.

Хүн гэдэг угаасаа л өөрийгөө бусадтай харьцуулж байдаг. Та өөрийнхөө биеийг гайхуулснаараа хэн нэгэнд урам зориг өгч болох ч, зарим нэг хүнийг өөртөө гутарч, өөрийгөө голоход ч хүргэж болно.

11 Амралтын тухай зураг

Зуны амралтаа зугаатай өнгөрөөж, хөдөө гадаа явахдаа байгалийн сайхныг, өөртэйгээ хамт зураг, дүрсэнд буулгах нь үнэхээр хөгжилтэй зүйл. Гэхдээ та бүгдийг нь Фэйсбүүктээ нийтлээд байх шаардлагагүй. Найзууд чинь эхэндээ зурагнуудыг чинь хараад баярлаж, гайхаж, эерэг сэтгэгдэлтэй байж болно. Харин ойр ойрхон өөрийнхөө зургийг нийтлээд байвал сүүлдээ танаас залхаж, хүмүүсийн анхаарлыг татах гэж хэт хичээгээд байна гэж ойлгох болно. Тиймээс нийтлэхээсээ өмнө дахин нэг бодож үзээрэй.

12 Гайхуулах

Хүмүүс ихэвчлэн бусдад гайхуулахыг хүссэн зүйлээ л цахим ертөнцөд дэлгэдэг шүү дээ. Хайр дурлалын харилцаа, амралтаа хөгжилтэй өнгөрөөсөн, ажилдаа тушаал дэвшсэн, өөрийнхөө хийсэн хоол зэрэг бүхий л зүйлээ хүмүүс бусдад гайхуулахыг хүсдэг. Гэхдээ үргэлж өөрийгөө магтаж, гайхуулж, бусдын дургүйг хүргэх хэрэггүй.

13 Роман мэт урт нийтлэл бичих

Та гайхалтай бичгийн чадвартай, амьдралыг гүн эргэцүүлэн боддог байж болно. Гэхдээ та үүгээрээ цахим орчин дахь найзуудаа залхаагаад байх шаардлагагүй юм. Тэдэнд таны амьдрал, үзэл бодлын тухай урт “роман”-ыг уншихаас илүү хийх чухал ажил байгаа.

14 Үргэлж гомдоллох

Фэйсбүүк, ялангуяа Инстаграмыг хүмүүс урам зориг, эрч хүчээр дүүрэн зүйлийг унших гэж л ашигладаг шүү дээ. Тиймээс та өөрийнхөө эцэс төгсгөлгүй гомдол, гутранги үзлээрээ бусдын сэтгэл санааг унагаах хэрэггүй.

15 Төгс зураг

Бусдад өөрийнхөө сайхан зургийг гайхуулах сайхан ч зураг авахуулахын төлөө өдрийг хамаг цагаа зарцуулж, хүч хөдөлмөрөө барах хэрэггүй. Үүний оронд зүгээр л энгийн байж, өөрийнхөө амьдралд оногдсон богинохон цаг хугацаагаа хэрэгцээтэй, үр дүнтэй зүйлд зарцуулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close