ДэлхийнийгэмОлны танил

“Токио 2020”-н анхны эрхийг авчирлаа

Туркийн Анаталия хотод пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-ны өдрүүдэд боллоо. “Токио 2020” паралимпийн наадмын эрх олгох уг тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Йордан,  Саудын Араб, Сенегал, Словак, Швейцарь, Уганда зэрэг улсын баг тамирчид ДАШТ-д анх удаа баг тамирчдаа илгээжээ.

Монголын баг энэ удаа дасгалжуулагч Л.Отгонбаатарын удирдлага дор өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, Г.Болор-Эрдэнэ алт, Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэн “Токио 2020” паралимпийн наадмын эрхийг авсан мэдээтэй Сар шинийн баярыг угтлаа.

Эрэгтэйчүүдийн К44 ангилалын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ шилдэг гэдгээ дахин харуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр дэлхийн аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртэж, жиндээ дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр үлдэж байна.

Г.Болор-Эрдэнэ 2016, 2017, 2018 оны Азийн аварга бөгөөд ДАШТ-ээс дөрөв дэх алтан медалиа авлаа. Эмэгтэйчүүдийн К44 ангилалын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэж, жиндээ хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин харууллаа.

“Токио 2020” олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд 2019 оноос эхэлсэн бөгөөд Монголын тамирчдаас пара таеквондочид анхны эрхийг авлаа. Пара таеквондогийн төрөл “Токио 2020” паралимпийн наадмаас эхлэн албан ёсны төрөл болон орж байгаа бөгөөд Монголын хоёр тамирчин эрхээ аваад байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close