Бусад хүмүүс

”Араас чинь тэврэлгүй явууллаа” дуу бүтсэн түүх

Монголын рок попын ертөнцөд өнгө нэмэн гарч ирсэн охидын “Kiwi” хамтлагт өнөөг хүртэл хүмүүсийн дунд дуулагдсаар буй хит дуу олон бий. Тэдгээр дуунууд дундаас “Араас чинь тэврэлгүй явууллаа” хэмээх дуу олон ч хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж хөнгөн гунигт автуулсаар ирсэн.

Харин энэхүү дуу ердөө 15хан минутад бүтэж байжээ. Тус дууны шүлгийг олон хайрын хит дууны шүлгийг зохиосон дуучин ZZ зохиож байжээ. Харийн нутгийг зорьсон хайртай бүсгүйгээ санагалзан бичсэн тус шүлгийн аяыг продюсер Наранзун зохиосон бөгөөд энэхүү дуу төрсөн түүхийг ZZ буюу Золзаяа ийнхүү хуваалцжээ:

2006 он. Нэг шөнө нойр хулжаад..тэр үед үерхэж байгаад хөндийрч эхэлсэн алсад суугаа тэр нэгэнд зориулсан уу?..хэдэн мөр толгойд эргэлдэн хөрвөөж байгаад л нам!..

Өглөө утас дуугараад Найнаа (Наранзун) ах сэрээв. -Хээе ZZ хурдан ир ээ! Ах нь нэг гоё уянгын ая чаацаан!

Би ч сэргээл, усанд орсон болоод л хувцсаа углаад л “Сонор” рекордсруу таксидав. Найнаа бага дүүтэйгээ сууж байна. 2 дараалан аяыг нь тавиулж

Найнаагаар аялуулаад би үлдэж нөгөө 2 тамхины өрөө рүү явав. Тэр 2 ч 2-3 тамхи татаж цай уусан байх..Өнгөрсөн шөнийн хэдэн мөрт аянд яг таараад л цаашаа урсаж гарав..заримыг нь цаасан дээр буулгаж ч амжсангүй..гэхдээ дууны ая дуусжээ..Би Найнаа дээр очиж тамхилангаа утга санааг нь ярьж өгөв.

Бид өрөөндөө буцаж ирээд аяа тавьж дуулахад яг жин тан. Найнаа утас цохиж удалгүй Ангирмаа тэргүүтэй Киви фракц нисээд л ороод ирлээ. Тодорхой, Тэд сонсоол уйланхай кк. Өөр хүнд битгий өгөөрэй!! Төлбөр одоо шууд гээд л гарч одоцгоов. Киви хамтлагийг жинхэнэ хит болгосон энэ дууны үг 15 минут ч хүрэхгүй хугацаанд цаасан дээр буусан билээ.

Image result for киви хамтлаг

Image may contain: Zolzaya Enkhbold, smiling, standing

Related image

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close