Бусад хүмүүс

Хоол хурдан шингээх СМҮҮТИ бэлтгэх 10 ЖОР

Цагаан сарын баярын энэ өдрүүдэд бид бууз, мах, сүүтэй цай, төрөл бүрийн салат гээд олон хүнсийг зэрэг хэрэглэдэг. Хэтрүүлж идэх болон зарим бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсанаас болж гэдэс ходоод хямрах нь ч бий. Ийм үед хоолыг хурдан шингээж, хордлого тайлан, басхүү таныг сэргээх цай, смүүтинүүд хэрэг болох нь гарцаагүй. Эдгээрийг хийхэд хялбар бөгөөд таны дархлааг сэргээж, эрч хүчээр дүүрэн байлгана. Та яг одоо туршаад үзээрэй.

Цагаан гаа, нимбэг, зөгийн балны холимог

 
Өвлийн улиралд таны дархлааг дэмжиж, хордлого тайлж, ханиад томууг дарах шидтэй энэхүү амтат смүүтийг бэлтгэхэд маш хялбар. Нимбэг, цагаан гаа, зөгийн бал гурвыг аваад л болоо. Нэг ширхэг нимбэг, түүний тал шиг хэмжээтэй цагаан гааг хольж миксерд. Махны машинаар жижиглэсэн ч болно. Энэхүү холимог дээрээ зөгийн балаа хийж хутгаад л болоо. Зөгийн балаа та өөрийнхөө хүссэнээр нэмээрэй.

Холимогоосоо өдөрт нэг халбагыг ид. Эсвэл цайнд хийж ууж болно. Харин ходоод нь өвддөг, шархтай хүмүүст тохиромжгүй.

Гадил, жүрж, ногоон цайтай смүүти 

Ногоон цай нь хоол шингээж, хордлого байвал гадагшлуулж, бие махбодийг цэвэрлэх үйлчилгээтэй.
Нэг ширхэг жүрж, тал нимбэгийг хальслаад аяга ногоон цай, нэг ширхэг гадил, халбага зөгийн бал нэмж миксердэнэ.

Манготой смүүти

 
Энэ жимсний сайхан амт нь танд эрч хүч өгнө. Хүнд хоолыг хялбархан шингээх энэхүү холимогийг бэлтгэхэд 250 гр ханборгоцойн шүүс, нэг аяга хөлдүү тараг, арилгаж хэрчсэн нэг ширхэг манго, нэг гадил болон мөс хэрэгтэй. Эдгээрийг хольж миксердээд л болно.

Тураах смүүти

Нэг аяга нэрс, гүзээлзгэнэ, ½ аяга тараг, ½ аяга жүржийн шүүсийг хольж миксердээд хүнд хоолны араас уувал таргалахгүй.

Луувантай смүүти

Хүнд хоол идэх үедээ нийслэл салат бус луувангийн салатыг сонго. Антиоксидант ихтэй лууванд бүхий л витамин агуулагддаг. Луувантай смүүти бэлтгэж уусан ч болно.

Улаан лооль, цоохор майлз, лууван, оливын тос, давс, перц хэрэгтэй. Хоёр ширхэг улаан лооль, нэг ширхэг цоохор майлз, 1 халбага оливын тос, хоёр ширхэг лууванг холино. Давс, перцээ хүссэн хэмжээгээрээ нэмээд л болоо.

Овъёос, жимстэй смүүти

1/4 аяга овъёос, 1/2 аяга хөлдөөсөн нэрс, 1/2 аяга тараг, 1/2 аяга мөс, 2 хоолны халбага элсэн чихэр, 1/4 цайны халбага цагаан гаа хэрэгтэй. Овъёосоо блендерт хийгээд 1/2 аяга ус нэм. Бэлэн болсон холимгоо 15 минут амрааж зөөлрүүлээд нэрс, тараг, мөс, элсэн чихэр, цагаан гаагаа нэмж сайтар холино.
Хасарвааньтай смүүти

3/4 аяга сүү 1/3 аяга хасарваань, тал аяга мөс хэрэгтэй. Хасарваань болон сүүгээ холиод 15 минут хөргөгчинд байлгана. Дараа нь мөс нэмээд смүүтигээ хөөсөртөл нь холиод бэлэн боллоо.
Гадил, алим, нимбэг, бууцайн холимог

С витаминаар баялаг алим, гадил, нимбэг нь хоолны шингэцийг сайжруулж, биеийн дархлааг дэмждэг. Аяга бууцайн навч, хоёр гадил, нэг алим, 350 мг ус, нимбэгний шүүс л орно.

Алимтай смүүти

Алим нь антиоксидантаар маш баялаг. Алим, лууван, хүрэн манжин, цоохор майлз, өргөст хэмх, цагаан гаа, яншуйг хольж смүүтигээ бэлтгэнэ.

1 ширхэг лууван

1 ширхэг хүрэн манжин

1 ширхэг цоохор майлз

1 ширхэг өргөст хэмх

2 ширхэг алим

Нэг боодол яншуй. Бага хэмжээний цагаан гаа зэргийг хольж миксердэнэ.

Цатгалан байлгадаг смүүти

Та өглөөд энэхүү смүүтийг ууснаар өдрийн хоол хүртэл өлсөхгүй. Байнга ямар нэгэн зүйл идэж байдаг хүмүүс энэ смүүтиг уугаад жиеийн жингээ хасч чадсанаа ч хуваалцсан байдаг. Нэг аяга тослог багатай тараг, нэг гадил, ½ аяга жүржийн шүүс, зургаан ширхэг хөлдүү гүзээлзгэнийг хольж миксердээд өглөө ууна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close