зөвлөгөөСайн мэдээСонин хачин

БЯМБА ГАРИГААС ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна гэr Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Хоёрдугаар сарын 14-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байх аж. Хүйтний эрч 15-наас  сулрана.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Хоёрудгаар сарын 14-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Хоёрдугаар сарын 14-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.  16-наас хүйтний эрч суларна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Хоёрдугаар сарын 14-нд ихэнх нутгаар цас орж, салхи 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.

Улаанбаатар хотод энэ долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч өдөртөө 8-9, шөнөдөө 19-20 градус хүйтэн байх ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close