Олны танил

ӨВӨР МОНГОЛЫН ҮЗЭМЧИН БӨХИЙН ИХ АВАРГА Д.БАЯРБААТАР

Өвөр Монголын Үзэмчин бөхийн Их аварга Д.Баярбаатар 41 настай, 1024 бөх зодоглосон наадамд 3 түрүүлж, 3 шөвгөрч 512 бөх зодоглосон наадамд 7 удаа түрүүлж, 8 удаа шөвгөрсөн, 256 бөх зодоглосон наадамд 34 удаа түрүүлсэн их аварга юм байна. Их аваргыг 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан юм байна.

 Өвөр Монголын их аваргад Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүндэтгэл үзүүлж золгохоор шийдэж “Эрхэм ах та гэрийнхээ хойморт намайг хүлээгээрэй. Бэлдэж зэхэж, хөл алдах хэрэггүй. Би дүү хүний хувьд, бөхийн жудгийг бодож таньтай золгохоор шийдсэн юм” хэмээсэн боловч Д.Баярбаатар аварга Хатавч боомтон дээр Д.Дагвадорж аваргыг хөтөлгөө морьтой угтан тосжээ.

Их аваргуудын золголт уулзалтыг харж хөөрч баярласан нутгийн олон Зүүн Үзэмчин хошуун дахь их аваргын гэр хүртэл дагаж давхилдсан гэнэ.

Өвөр Монголын бөх, их аварга Баярбаатар Асашёорюү Дагвадоржид эмээл хазаартай шарга морь бэлэглэжээ. Монгол хүний ёс уламжлал, ёс жудаг, хүндэтгэх ёс агуу билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close