Бусад хүмүүс

Таны нүүрэн дээрх мэнгэ юу илэрхийлдгийг олж мэдээрэй!

Эрт дээр үеэс мэнгэний байрлалаар тухайн хүний зан чанар, хувь тавиланг тодорхойлж болно гэж үздэг байжээ. Зарим нь бүр бие дээрх “тэмдгийг” үйлийн үрийн утга санаа агуулдаг гэдэгт итгэдэг байжээ.

Бид бүгд бие дээрээ мэнгэтэй. Харин эдгээр мэнгэнүүд яг ямар нууцыг хадгалдаг вэ?

Мэдээж хэрэг үүнд итгэж найдах хэрэггүй, энэ чинь хувь хүний зан чанар, чадварыг л илтгэх тайлбар төдий зүйл шүү дээ. Сайн зан чанараа улам хөгжүүлж харин муугаа хаяж засах гэж хичээн амьдралаа өөрчлөөрэй.

Мэнгэ яг л алган дээрх шугам шиг амьдралын явцад өөрчлөгддөг. Энэ нь тухайн хүн ямар нэг зүйлийг ойлгож ухаарч үйлдэл хийж өөр зам сонгосны дүнд ийм зүйл болж байгаа гэж тайлбарлаж болох юм. Мэнгэ үүсэх эсвэл томрох нь бидний үйлдлээс шалтгаална.

Гэхдээ үүнээс гадна өөрчилж боломгүй хувь заяаны мэнгэ гэж бий. Энэ нь толгой болон бие дээр байх ба тэдний хэлбэр нь гар, нүд, уруул эсвэл толгойн хэлбэрээс шалтгаалдаг. Дүрмийн дагуу бол эрэгтэй, эмэгтэй хүний мэнгэ ижил утга илэрхийлдэг.

Нүүрэн дээрх мэнгэ болон тэдгээрийн утга учир

Эдгээр мэнгэнүүд хамгийн чухал ач холбогдолтой байдаг. Өөр өөр тайлбар дээр нүүрний зуу гаруй бүс байдаг ба бүгд тухайн хүний зан чанар, хувь тавиланг тайлбарласан байдаг. Хамгийн чухал бүсүүд нь нүүрний тэгш хэмийн тэнхлэгээр байрладаг ба нүүрийг баруун зүүн хоёр хэсэгт хуваана.

Япон физиономоор бол энэ босоо тэнхлэгийн духны дээд хэсэгт байрласан мэнгэ нь тухайн хүн бага болон өсвөр насандаа хүнд хэцүү амьдрал туулахыг тайлбарладаг. Духны дунд болон доод хэсэгт байгаа мэнгэ нь хамт олон, найз нөхөд, хамаатан садантайгаа харилцахад бэрхшээлтэй байна гэдгийг илтгэдэг. Хамрын дээд хэсэгт байгаа мэнгэ хувь тавилангийн тэмдэг юм.

Хамрын дунд хэсэгт байрлах мэнгэ нь хайр дурлалын тал дээр азгүй байхыг хэлдэг бол хамрын үзүүр дээрх мэнгэ нь амьдралдаа аз одгүй байхыг анхааруулдаг. Хамрын яг дор байрласан мэнгэ ховор байдаг ч удам дамжсан ноцтой өвчин байгааг илтгэдэг. Доод уруулын доор орших мэнгэ зоригтой, хатуу ширүүн зан ааштайг илэрхийлнэ.

Баруун шанаан дээрх мэнгэ нь духан дээрх мэнгэтэй адил хувь заяа болон үйлийн үрийн утга илэрхийлнэ. Авьяастай эсвэл сонгогдсон хүмүүс ийм мэнгэтэй байх бөгөөд зөвхөн өөртөө бус бүх хүн төрөлхтөнд чухал үйлийг хийх хүнд ийм мэнгэ байдаг гэж үздэг аж.

Ийм мэнгэтэй хэн бүр заавал ямар нэг том ажил бүтээх ёстой гэсэг үг биш. Тухайн хүний хийсэн жижигхэн үйлдэл ч бүх зүйлийг орвонгоор нь эргүүлэх хүчтэй байдаг. Ийм хүмүүс маш сайн зөн совин, тэр ч байтугай далдыг харах гайхалтай билэг авьяастай байдаг гэж үздэг. Ийм мэнгийг хүнд харуулалгүй бусдаас нуухыг зөвлөдөг.

Зүүн талын нүдтэй ойр буюу чамархай дээрх мэнгэ уян сэтгэлтэй хүмүүст байдаг. Тухайн хүний мэнгэ үсэнд ойр байх тусам түүнийг гаднаа тайван харагддаг ч дотроо сэтгэл хөдлөлөө нуудаг нэгэн гэдгийг илтгэнэ. Ийм хүмүүс энгийн зүйлсийг мартдаг ч багын дурсамж эвсэл багадаа зүүдэлсэн зүүдээ санах чадвартай байдаг.

Тэдний зүүд ихэвчлэн биелдэг бөгөөд тэд үүнийг биелэхээс хэдэн жилийн өмнө зөгнөдөг. Ийм мэнгэ өмнөх амьдралдаа ямар нэг зүйл гүйцэлдүүлж чадаагүй, амжаагүй хүмүүст байдаг гэж үздэг.

Тиймээс тэдэнд энэ амьдралдаа байнга юм мартсан мэт мэдрэмж төрдөг бөгөөд энэ нь хэзээ ч алга болдоггүй. Ийм мэнгэ нь зөнчид байх нь элбэг. Тэдэнд хүмүүс энэ чадварыг нь хэлж тайлбарладаг ч тэд нилээд хожуу үүнийгээ хүлээн зөвшөөрдөг.

Нүүрэн дээрх мэнгээ авахуулах нь хүний хувь заяатай холбоотой гэж хэлэх хэцүү ч гэлээ ямар ч тохиолдолд таны амьдралд гарах өөрчлөлтүүдийг бодолцож үзсэний дүн дээр асуудалд ухаалгаар хандахыг хүсэж байна. Мэнгээ авахуулсан ч тэд утга учраа алдахгүй. Нэг бол нөлөө нь илүү хүчтэй болно нэг бол нөлөө нь багасаж болдог гэж тооцогддог.

Схем: нүүрэн дээрх мэнгэ болон тэдгээрийн утга

1. – Яг хамрын дээр орших духан дээрх мэнгэ. Ийм мэнгийг “Шивагийн нүд” буюу “гурав дахь мэлмий” гэж нэрлэдэг. Ийм мэнгэтэй хүн хязгааргүй их зөн совин, дундаршгүй ухаан билэгтэй байдаг. Ийм тэмдэг хүнд нэг бол аз жаргал нэг бол зовлон болж болно. Тэрээр нэг бол далдыг харагч, нэг бол сэтгэцийн өвчтэй болж болно. Түүний эргэн тойронд буй хүмүүс таныг солиотой мэтээр хүлээж авдаг. Шивагийн тэмдэгтэй хүмүүсийн толгой өвдөх нь элбэг.

Духан дээрх мэнгэ нь ухаан болон оюуны чадамж өндөртэйг илтгэдэг. Ийм мэнгэтэй хүмүүс улс төрчид эсвэл дипломатууд болдог. Тэд уулыг ч хөдөлгөж чадна.

Хэрэв мэнгэ дух болон үсний зааг дээр байрласан бол, ялангуяа баруун тал руугаа байрлалтай бол энэ нь зохион байгуулах ур чадвар өндөртэйг илтгэнэ. Ийм хүмүүс улс төрийн удирдагч болж хүмүүсийг манлайлан удирдаж чадна. Эдгээр хүмүүс өөрийн ашиг сонирхолд санаа бага тавьдаг ба хүсэл тэмүүлэл амьдралын идэвхээр дүүрэн байдаг.

Үсэн доор буюу зулай дээр байрлах мэнгэ нь ихэвчлэн суут ухаантнуудад байдаг. Дагзан дээрх мэнгэ нь тухайн хүнийг бүрэнхий, ичимхий, хаалттай, нууцлаг хүн гэдгийг илтгэнэ.

2. – Баруун нүдний буланд орших мэнгэ нь тухайн хүнийг ширүүн, хартай, амархан уурладаг, тогтворгүй хүн гэдгийг илтгэнэ.

3. – Баруун нүдний дээд зовхин дээрх мэнгэ яруу найрагчдад байдаг ба тэд оюун ухаан шаардсан мэргэжлүүдэд гайхалтай тохирдог. Ийм мэнгэтэй хүмүүс стресстэхдээ амархан байдаг ба хурдан тэвдэж сандардаг.

4. – Баруун нүдний доорх мэнгэ нь тухайн хүнийг үнэнч, тууштай зан чанартай гэдгийг илтгэнэ. Ийм хүмүүс их мэдрэг, зөөлөн сэтгэлтэй, мэдрэмж дээр ч үйлдэл дээр ч зоригтой алхам хийж чаддагийг харуулна. Ийм тэмдэгтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс бусдыг өөртөө татах увдистай.

5. – Хамрын хажууд баруун нүдний доор байрлалтай мэнгэтэй хүмүүс зан чанартаа төөрөлдсөн, тогтворгүй, сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Ийм хүмүүсийн дурлал ихэвчлэн богино хугацааных байдаг.

6. – Хамрын голд байрлалтай мэнгэ нь тухайн хүний аялах чин хүсэл эрмэлзэл, уран сэтгэмжээр баялаг, бүтээлч байдлыг илэрхийлнэ. Ер нь бол хамар дээрх мэнгэ нь хүмүүстэй илэн далангүй, яриасаг гэдгийг илтгэдэг.

7. – Хамрын хажууд зүүн нүдний доор байрлалтай мэнгэ нь санаачлагатай, нээлттэй, ул үндэслэлгүй хардах хандлагатай гэдгийг илэрхийлдэг. Ийм хүмүүс хөнгөмсөг, хувиа хичээсэн зантай байдаг.

8. – Зүүн нүдний доор мэнгэтэй хүн маш мэдрэмтгий байдаг. Ийм хүмүүсийн гэрлэлт сорил шалгуураар дүүрэн байна. Хэрэв мэнгэ чихэнд ойр байрласан бол энэ нь тухайн хүн юм бүхэнд өөрийгөө золиосолдгийг илтгэнэ.

9. – Зүүн нүдний буланд байрласан мэнгэтэй хүмүүс өөрийгөө зүхэх хандлагатай байдаг ба үүнээсээ болж тэд яхир ааштай байдаг. Ялангуяа энэ нь хайр дурлалын харилцаанд түлхүү ажиглагддаг. Тэд гэр бүлийн маргаанд өөрийгөө буруутгадаг.

10. – Зүүн нүдний дээд зовхин дээрх мэнгэ нь тухайн хүний ой тогтоолт сайтайг илтгэдэг ч үүнтэй зэрэгцэн тэд амьдралын аар саар зүйлсэд санаа зовних хандлагатай. Ийм тэмдэгтэй хүн мөрөөдөмтгий, хайр нь үргэлж өөрчлөгддөг мөн өдөрт хэд хэдэн удаа бодлоо өөрчлөх хандлагатай байдаг.

Ийм мэнгэтэй эмэгтэй түүнд анхаарал тавих эрэгтэйд шууд татагдах ба баяртайгаар түүнтэй гэрлэх болно. Гэвч яг үүн шигээ өөр хүн рүү хялбархан татагдаж чадна.

11. – Хамрын үзүүр дээр мэнгэтэй хүн бүх зүйлд дурладаг, хошин шогийн мэдрэмж сайтай хүмүүс байдаг. Ийм тэмдэгтэй хүмүүс хөнгөн хийсвэр зангаасаа бол хайр дурлалын харилцааг хүндрүүлдэг ба чухал зүйлийг богино хугацааны жаргалаар сольчихдог.

Хамрын үзүүр дээрээ мэнгэтэй хүмүүс гаднаасаа хөгжилтэй харагддаг бөгөөд тэд чухал шаардлагатай зүйлсийг нухацтай авч үздэггүй. Тэдэнд удаан уурлах их хэцүү. Тэдний өвөрмөц хөнгөн хийсвэр зан нь амьдралын бүхий л асуудлаас салгадаг ба ажил төрөлд нухацтай хандах нь маш ховор. Тэд ажлаа байн байн сольдог ба хийж байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авж чаддаггүй.

12. – Нүдний доор буюу хацар дээрээ мэнгэтэй хүн их уян сэтгэлтэй байдаг ба тэд хариу нэхэлгүй хайрладаг.

13. – Баруун талын хацар дээрээ мэнгэтэй хүн үргэлж хэрэлддэг ч эвлэрэхдээ хурдан байдаг. Ийм тэмдэгтэй эрэгтэй хүмүүс эрч хүчтэй, хурц ухаантай, этгээд зан авиртай байдаг. Ийм мэнгэтэй эмэгтэй хүн бусад эмэгтэйчүүдээс илүү алдартай байдаг ба эрчүүдийн анхаарлыг өөртөө их татдаг.

14. – Хамар доорх мэнгэ нь дээд зэргийн оюун ухаан, гайхалтай сэтгэлгээтэйг илтгэнэ. Ийм мэнгэтэй хүмүүс ямар нөхцөл байдалд ямар үйлдэл хийх ёстойг зааварлахдаа гаргууд байдаг бөгөөд тусламж хүссэн хүнд үнэхээр чухал зөвлөгөө өгч чадна.

Хүмүүс тэдэнтэй илэн далангүй байж нууцаа дуртайяа хуваалцдаг. Хамар доороо мэнгэтэй хүмүүс чадвар, сэтгэл хоёроо хослуулан маш сайн өмгөөлөгч болж чадна. Хамрын зүүн доод хэсэгт мэнгэтэй эрэгтэй хүн ододтой “ярилцах”, зүүд тайлбарлах гайхамшигтай ховор чадвартай байдаг.

15. – Хамрын яг дор байрласан мэнгэ нь тухайн хүнийг хараат бус байдалтай, сэтгэл ханамж авах болон аялах чин хүсэл эрмэлзэлтэйг илтгэнэ.

16. – Уруул дээрх мэнгэ нь өгөөмөр, итгэмжит хүн гэдгийг илтгэнэ. Өөрийн үргэлжлэл буюу үр хүүхдэдээ эхнэр, нөхрөөсөө илүү их хайртай байдаг.

17. – Хамрынхаа зүүн талд мэнгэтэй хүн хүнийг уруу татахдаа гарамгай байдаг. Эдгээр уруу татагчид энэ байдлаараа бусдын зэвүүг амархан хүргэдэг. Тэд олон янзын хайртай учрахыг тэмүүлдэг ч гэр бүлийн тал дээр чухал ач холбогдол өгдөг.

18. – Дээд уруулын баруун талдаа мэнгэтэй хүмүүс их мэдрэмжтэй байдаг ба хүмүүсийг удирдахдаа гарамгай. Эмэгтэй хүнд ийм мэнгэ нь урвалтыг илтгэдэг ба тухайн хүн харгис хэрцгий гэдгийг харуулна.

Тэд сэтгэлдээ их хүчтэй бөгөөд хажуу дахь залуугаа дарж толгой дээр нь гарах гэж оролддог. Ийм эмэгтэй хайртай хүндээ уурлаж, гомдлоосоо болж өшөө авж ч чадна. Тэдний чин үнэнч зан нийгэм болон ажил мэргэжилд амжилт олоход их тусална.

19. – Доод уруулын булангийн доор байрлалтай мэнгэтэй хүн нилээд хартай байдаг ба цорын ганц хайрдаа бүхнээ зориулах хүсэлтэй байдаг.

Уруул дээрх мэнгэ нь тухайн хүнийг хийсэн үйлдэлдээ эзэн болж чаддаггүйг илтгэнэ. Ялангуяа ийм мэнгэтэй эрэгтэй хүмүүс ажлаа хойш тавьдаг муу зуршилтай байдаг. Тэд оргилсон их дур хүслээ барьж чаддаггүй бөгөөд заримдаа энэ чанар нь сэтгэцийн эмгэгтэй болоход нөлөөлнө.

20. – Чихэнд ойр байрласан, зүүн талын хацар дээрээ мэнгэтэй хүн амархан сэтгэлээр унах хандлагатай байх ба их хэцүү зан авиртай хүмүүс байдаг.

21. – Зүүн хацар дээрх мэнгэ нь ихэвчлэн зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, зурхайч гэх мэт ер бусын авьяастай суут ухаантнуудад байдаг. Ийм мэнгэ жирийн гэрийн эзэгтэйд байсан ч түүнд хүн бүрийг алмайруулах гайхалтай авьяас байж л таараа.

Ийм хүмүүст ер бусын ой тогтоолт, хүмүүстэй харьцах гайхалтай чадвар, амьдралын бүхий л салбарт хувьсан өөрчлөгдөх чанар бий. Эмэгтэй хүнд ийм мэнгэ нь байгалиас заяасан сэтгэл татам шинж чанартайг мөн будлиантай харилцаа байдгийг илтгэнэ. Зүүн талын хацар дээрх мэнгэ нь эзэндээ тогтворгүй байдал болон сэтгэл гутралыг авчрах хандлагатай байдаг.

22. – Уруулын буланд мэнгэтэй хүн янаг тачаалаар дүүрэн боловч харамсалтай нь үнэнч биш байдаг.

23. – Зүүн хацар дээрх мэнгэ нь саруул ухаан, цэгцтэй амьдралыг илэрхийлнэ. Ийм тэмдэг нь үргэлж өсөн дэвждэг шийдэмгий хүмүүст бий. Тэд бүхий л амьдралынхаа туршид хүмүүсийг байлдан дагуулж, олон сайхан санаа дэвшүүлж, үргэлж бэрхшээлтэй тэмцэнэ. Энэ чанар нь ялангуяа баруун талын хацар дээрээ мэнгэтэй хүмүүст тод илэрдэг. Эдгээр хүмүүс хамт олон дундаа нэр хүндтэй байдаг бөгөөд зөвхөн удирдагч байгаад зогсохгүй тэргүүлэгч байдаг.

24. – Доод уруул доорх мэнгэ нь сэтгэл зүй болон эрүүл мэндийн хувьд хэврэг байдгийг илтгэнэ. Ийм тэмдэг нь эмзэг байдлыг билэгддэг.

25. – Эрүүн дээрх мэнгэ нь хуучинсаг үзэлтэй, эрх мэдэлтэй хүмүүст бий. Тэд гаднаа зөөлөн тогтуун харагддаг ч дотроо гайхалтай тэсвэр хатуужилтай хүмүүс байдаг. Эрүүн дээрээ мэнгэтэй эрэгтэй хүн эрх мэдэлтэй байхаас гадна дарангуйлах, түрэмгий зантай байдаг. Тэд юу хүсэж байгаагаа мэддэг бөгөөд өмнөө тавьсан зорилгодоо заавал хүрдэг. Ийм хүмүүс хүчирхэг гэр бүл бий болгохыг хичээдэг бөгөөд тайван, тав тухтай гэр бүлийг үнэлдэг.

Эрүүний баруун талд мэнгэтэй эрэгтэй хүн зогсонги байдалтай, нэг талыг хэт барьсан, шуналтай байдаг. Хэрэв зүүн талдаа мэнгэтэй бол энэ нь өөрийгөө хөгжүүлэх, чин үнэнч сэтгэлтэйг илэрхийлнэ. Ийм мэнгэтэй эмэгтэй хүн эсрэгээрээ байдаг. Баруун талдаа мэнгэтэй бол өөртөө итгэлтэй, өгөөмөр, өөдрөг үзэл бодолтойг илэрхийлнэ. Зүүн талдаа мэнгэтэй бол сул дорой, хувиа хичээсэн, цамаан зантай байдаг.

Эрүүний яг голд байрлалтай мэнгэ нь тухайн хүнийг зөрүүд болохыг харуулна. Ийм хүмүүст юмыг батлах их бэрх. Мэнгэ нь тод байх тусам энэ зан нь илүү тод илэрдэг. Тэд ихэвчлэн гэрийн захирагч эсвэл мунхаг албан тушаалтнууд болдог. Тэд өөрсдийн хийсэн үйлдлийг зөв гэдэгт бат итгэлтэй байдаг.

Чихэн дээрээ мэнгэтэй хүн өөрийн дутагдлаа мартан амжилтаа дөвийлгөн гайхуулах дуртай байдаг. Үүнийг үл харгалзан тэд өөртөө итгэлгүй байдаг ба энэ зангаараа өөрийгөө хамгаалах гэж оролддог. Гэсэн ч ийм сул тал нь богино хугацаанд л үргэлжилдэг бөгөөд тэд хүндрэлийг даван туулахдаа сайн. Тэд өөрсдийн ертөнцийг харах үзэлтэйгээ олны өмнө гарахаас ичдэггүй. Үүнээс гадна эзнийхээ зан ааш, хувь тавиланд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бие дээрх олон олон мэнгэнүүд бий.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close