Бусад хүмүүс

Эмэгтэй хүний бие махбодийг сэргээх чадалтай японы анагаагч Кацузо Нишигийн 7 дасгал

Саяхан японы анагаагч Кацузо Нишигийн “Кацузо Нишигийн эрүүл мэндийн систем” номыг олж уншсан юм. Номыг зүгээр нэг хоосон үзэл бодлоор биш өөрийн туршлага дээрээ үндэслэж бичсэн учраас миний анхаарлыг маш их татлаа. 20 настай япон залууд үхлийн онош тавьсан бөгөөд үхлээ хүлээхээс өөр аргагүй гэж хэлжээ. Харин тэр амьдралын төлөө тэмцсэн байна. Тэр зорилгодоо ч хүрч чадсан, өөрийгөө эмчилж урт удаан насалжээ. Өөрийнхөө боловсруулсан системийг сайжруулах үйлсэд тэр амьдралаа зориулсан гэж хэлж болно. Эртний грек болон египетийн анагаах ухаан, төвд, хятадын практик, йог болон өөр олон эх сурвалжийг ашиглажээ. Нишигийн эрүүл мэндийн систем маш том алхам хийсэн, зүгээр ч нэг зөв хооллолт, дасгал, гүн ухаан агуулаагүй юм. Би япон анагаах ухааныг сонирхоод удаж байгаа нэгэн, Кацузо Нишигийн гүн ухаан намайг цэнэглэсэн гэж хэлж болно. Юуны түрүүнд цогц дасгалыг хийнэ – бие эрхтнээ ариусгах япон анагаагчийн зохиосон дасгал. Төгс байхыг хүсдэг эмэгтэйчүүдийн хувьд юугаар ч орлуулшгүй дасгал гэж үздэг. Эдгээр дасгалыг хийхэд маш хөнгөн, эрч хүчээр сэлбэж илүүдэл өөхнөөс салгана. Үүнээс гадна үе мөчийг бэхжүүлж, давсны хуримтлалыг багасгадаг. Өдөрт 15-хан минут зарцуулахад та үр дүнг нь тун удахгүй харах болно. Эмэгтэйчүүдэд зориулсан цогц дасгал Юуны түрүүнд дасгал хийх тохиромжтой цагийг сонгох хэрэгтэй, дасгалыг хаана тайван хийж болох вэ? Хамгийн чухал нь – дасгалыг хэт оройн цагаар хийхгүй, нойрны дэглэм алдагдах эрсдэлтэй ажээ. Аль болох эрт өглөөний цагаар хийж бие махбодио эрч хүчээр сэлбэхийг хичээгээрэй. Бас нэг чухал зүйл бол – дасгал танд таашаал авчрах ёстой, энэ тохиолдолд үр дүн удаан хүлээлгэхгүй. Биед чөлөөтэй хувцас өмсөөрэй. Хүйтэн усаар нүүрээ угаагаад инээнэ – ингээд дасгалдаа орцгооё.

Дасгал 1 Нуруугаараа харж хэвтээд биеэ аль болох суллана. Жигд, гүнзгий амьсгал аваад дотроо сайхан газар төсөөлнө. Гараа алдална. Хөлөө нийлүүлээд өвдгөөрөө нугална. Өвдгөө цээжин биедээ авчир. Гүнзгий амьсгал аваад өвдгөө баруун тийш эргүүлнэ, өвдгөө шаланд хүргэхийг хичээнэ. Толгойгоо зүүн тийш болгоод амьсгалаа зөөлөн гаргана. Хацар шаланд хүрч байх ёстой, харин мөр, гар энэ үед хөдөлгөөнгүй байна. Эхлэл байрлалдаа шилжээд амьсгалаа гүнзгий авч давтан хийнэ, гэхдээ нөгөө тал руугаа. Дасгал дууслаа. Эхний өдөр дасгалыг 4-5 удаа хийгээд аажим 25 хүртэл нэмэгдүүлнэ.

Дасгал 2 Нуруугаараа хэвтээд гараа алдална, алга доошоо харсан байна. Хөлөө өвдгөөр нь нугалаад хооронд 30 см-ийн зайтай байрлуулна. Улан дээрээ тулна. Амьсгалаа гүнзгий аваад гэдэсний булчинг тат. Өгзгийг нуруутай цуг шалнаас хөндийрүүлж өргөнө, далан дээрээ тулах юм. Энэ байрлалд хэдэн секунд барина. Амьсгалаа гаргаад аажим эхлэл байрлалдаа шилжинэ. Бие суллаад дахин нэг оролт хийнэ. Дасгалыг 5 удаа гүйцэтгэнэ.

Дасгал 3 Гэдсээрээ доош харж хэвтэнэ, нэг хацар шаланд наалдсан байна. Гарын алга доош харсан, гар их биеийн дагуу байрлана. Хөлөө 15 см-ийн зайтай тавина. Өгзөгний булчинг чангалж нэг хөлөө өргөнө. Нэг хөл байрандаа хөдөлгөөнгүй хоцрох юм. Энэ байрлалд хэдэн секунд бариад хөлөө буулгана. Нөгөө хөлөө мөн адил ээлжилж өргөнө. Дасгалын хөл тус бүрээр 50 удаа хийнэ.

Дасгал 4 Дээрх байрлалд гэхдээ гараа тохойгоор нь нугалаад толгой, мөрөө өргөнө. Гарын алга мөрний хэмжээний зайтай шаланд тулсан байна. Хоёр хөлөө хооронд нь 15 см-ийн зайтай байхаар дээш өргөөд энэ байрлалд хэдэн секунд байна. Хөлөөрөө дээш доош савла, яг л сэлж байгаа мэт. Хөл тус бүрээр 25-50 савалт хийнэ.

Дасгал 5 Дөрвөн хөллөнө, хөл гарыг мөрний хэмжээнд тавина. Баруун хөлөө тэгшлээд шалнаас 30 см-ийн зайд өргөнө. 25 удаа дээш доош савлана. Бэлтгэл байдалдаа орж нөгөө хөлөөрөө дасгалыг гүйцэтгэнэ.

Дасгал 6 Бэлтгэл байдалдаа үлдээд толгойгоо унжуулна. Баруун хөлөө өргөөд духандаа хүргэхийг хичээнэ. Дараа нь хөлөө тэгшлээд хөл, толгойгоо зэрэг дээшлүүлнэ. Дасгалыг хөл тус бүрээр 10 удаа хийнэ.

Дасгал 7 Өвдөг дээрээ суугаад их биеэ тэгш, гар их биеийн дагуу. Нуруу эгц, арагш гэдийгээд энэ байрлалд хэдэн секунд барина. Бэлтгэл байрлалдаа ороод дасгалыг 5 удаа хийнэ. Аажим, зөөлөн – ингэж л дасгалыг хийнэ. Дасгалыг хийсний дараа босоод гэртээ зөөлөн алхаарай, амьсгалаа зөв авна. Дасгалыг цогц бус зүгээр тайвшрах зорилгоор хийж байгаа бол бясалгал болох талтай. Хэрвээ танд цогц дасгал таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close