ДэлхийСонин хачин

“ҮНСЭЛТ” ЗУРАГНЫ ЭЗЭН ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

Дайн дууссаны баярыг тэмдэглэхээр 1945 оны наймдугаар сарын 14-ны өдөр хүмүүс төв талбай дээр цугласан байв. Энэ үед уг зургийг буулгасан бөгөөд Мендонса болон сувилагч бүсгүй бие биеэ өмнө нь огт харж байгаагүй гэдэг.

20-р зууны шилдэг гэрэл зургуудын нэгт тооцогддог “Үнсэлт” зурагны гол дүр Жорж Мендонса Ням гаригт /2019.02.17/ 95 насандаа таалал төгссөн байна. Тэрээр сүүлийн жилүүдэд Мидлтауны асрамжийн газар амьдарч байжээ.

Дэлхийн II дайн дууссан мэдээг сонссон залуу усан цэрэг Мендонса сувилагч бүсгүй Грета Фридманыг “Таймс Скуар” талбай дээр үнсэж буй уг дүр зургийг гэрэл зурагчин Алфред Эйзенштадт хальснаа буулгасан түүхтэй. Тэрээр анх энэ зургаа “Life” сэтгүүлд “V-J Day in Times Square” нэртэйгээр нийтлүүлж байсан ч хожим “The Kiss” буюу “Үнсэлт” нэрээр алдаршсан юм.

Дайн дууссаны баярыг тэмдэглэхээр 1945 оны наймдугаар сарын 14-ны өдөр хүмүүс төв талбай дээр цугласан байв. Энэ үед уг зургийг буулгасан бөгөөд Мендонса болон сувилагч бүсгүй бие биеэ өмнө нь огт харж байгаагүй гэдэг.

Мендонса 2015 онд  “Гудамжинд тааралдсан тэр бүсгүй байлдааны үеэр хөлөг дээр шархдсан цэргүүдийг асарч байсан сувилагч нартай адилхан харагдсан тул өөрийн эрхгүй тэвэрч үнссэн” хэмээн дурсан ярьж байжээ. Харин Фридманы хувьд тухайн үед 15 настай байхдаа эх орноосоо дүрвэн АНУ-д ирээд байсан бөгөөд 2016 онд 92 насандаа Виржиниагийн Ричмондод өөд болсон байна. “Японы цэргүүд АНУ-д бууж өгсөн баярт мэдээг сонсох үед нэгэн усан цэрэгт санаандгүй үнсүүлж байсан” хэмээн 2005 онд Фридман ярьсан байдаг.

Эх сурвалж:News.mn

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Would you say “No” to 37 tools that will build and automate your website, so you don’t have to touch it again? All for a price of peanuts – $15 – yeah, stupidly cheap for 37 automation tools that do all the hard work for you. One of the tools even creates banners for you lol! You will not find anything like this in your whole life! Go and grab your copy before all software is gone! Click here: Affiliate Bots 2.0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close