Дэлхий

Хамгийн өндөр орлоготой жүжигчин Женифер Лауренс үл хөдлөхийн салбарт хүч сорих уу

Хоёр дахь жилдээ хамгийн өндөр орлоготой жүжигчнээр тодроод буй Женифер Лауренс саяхнаас үл хөдлөхийн салбарт хүч сорихоор шийдсэн бололтой. “Hunger Games” киногоороо олонд анх танигдсан тэрээр Калифорнийн Санта Моника дахь байшингаа зарж, Нью-Йоркт шинэ байртай болохоор хайж буй гэнэ. “Форбес” сэтгүүлээс мэдээлснээр 2016 онд Женифер Лауренс 46 сая долларын орлоготой ажилласнаар хамгийн өндөр орлоготой жүжигчний тоонд багтсан юм байна. Тэрээр саяхан Санта Моника дахь байраа зарж 280 мянган долларын ашиг олжээ. 2006 онд 879 мянган доллараар худалдаж авч байсан тус байрыг өнгөрсөн сард 1.15 сая доллараар зарсан аж. Тэрээр одоогоор Беверли Хиллс дахь долоон саяын үнэтэй байрандаа амьдарч байгаа гэнэ.

Женифер Лауренс Нью-Йоркийн Трибека дахь 17.49 сая долларын дуплекс пентхаус авахаар сонирхож байгаа гэж “Нью-Йорк Пост” мэдээлж байна. Энэ нь түүний хийсэн хамгийн үнэтэй үл хөдлөхийн наймаа болох юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close