Олны танил

Дэлхийн хамгийн баян одуудыг тодруулжээ

Алдартнууд дуу, кино, сурталчилгаа гээд маш олон салбараас мөнгө олдог. Тэдний ихэнх нь саятан бүр тэрбумтан болоод амжсан байдаг. Тэгвэл дэлхийн хамгийн баян алдартнуудын мэдээллийг та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн баян одуудыг тодруулжээ
25Жонни Депп (Johnny Depp) – 200 сая доллар
Анх хөгжимчний замналаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан алдарт жүжигчин маань “Карибын тэннгисийн дээрэмчид, “Хайчин гарт Эдуард”, “Чарли ба Шоколадны үйлдвэр” зэрэг киногоороо олны танил болсон билээ.

Жонни Депп (Johnny Depp) - 200 сая доллар
24Том Хэнкс (Tom Hanks) – 350 сая доллар
“Тоглоомын түүх” зэрэг найруулагч Стивен Спилбергтэй хамтарч хийсэн кинонуудаараа жүжигчин Том Хэнкс багагүй орлого олж чаджээ.

Том Хэнкс (Tom Hanks) - 350 сая доллар
23Барбра Страйзанд (Barbra Streisand) – 390 сая доллар
Тайз дэлгэцийн жүжигчин, дуучин Барбра Страйсанд нь АНУ-ын бүх цаг үеийн хамгийн их цомог борлуулсан эмэгтэй уран бүтээлч юм.

Барбра Страйзанд  (Barbra Streisand) - 390 сая доллар
22Леброн Жэймс (LeBron James) – 400 сая доллар
Алдарт сагсан бөмбөгч Леброн Жэймс анх 19 настайдаа жилийн есөн сая долларын цалин авдаг байсан бол энэ тоо өдгөө 33 сая болж өсчээ.

Леброн Жэймс (LeBron James) - 400 сая доллар
21Мел Гибсон (Mel Gibson) – 425 сая доллар
Жүжигчин Мел Гибсон сүүлийн жилүүдэд камерын өмнө биш ард ажиллахыг илүүд үзэх болсон. Түүний найруулсан киног үзэгч олон ч шимтэн үзэх болсон байна.

Мел Гибсон (Mel Gibson) - 425 сая доллар
20Питер Жэксон (Peter Jackson) – 450 сая доллар
“Бөгжний эзэн” киноны найруулагч Питер Жэксон саяхан “Хоббит” цувралаа дуусгасан бөгөөд одоогоор телевизийн шинэ бүтээл дээр ажиллаж байгаа юм.

Питер Жэксон (Peter Jackson) - 450 сая доллар
19Бейонсе (Beyoncé) – 450 сая доллар
Дуучин Бейонсе 2000 оноос эхлээд жил бүрийн хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтыг тэргүүлсээр ирсэн билээ. Үүгээр ч зогсохгүй “Forbes” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй уран бүтээлчээр 2015, 2016 онуудад тодруулж байсан юм.

Бейонсе (Beyoncé) - 450 сая доллар
18Жорж Клуни (George Clooney) – 500 сая доллар
Жүжигчин Жорж Клүүни 1990-ээс 2000-аад оны үед олон хит кинонд тоглож байгаад 2012 онд дарсны бизнест хөл тавьсан юм. Харин 2015 онд тэрээр өөрийн үйлдвэрээ 500 сая доллараар зарж байжээ.

Жорж Клуни (George Clooney) - 500 сая доллар
17Элтон Жон (Elton John) – 500 сая доллар
Дуучин Элтон Жон дэлхий даяар нийт 300 сая цомог борлуулсан төдийгүй олон алдартай киноны хөгжмийг зохиосон билээ.

Элтон Жон (Elton John) - 500 сая доллар
16Мэрайя Кери (Mariah Carey) – 520 сая доллар
Мэрайя Кериг 2000 онд “Billboard” сэтгүүл 1990-ээд оны хамгийн амжилттай дуучнаар тодруулж байсан юм.

Мэрайя Кери (Mariah Carey) - 520 сая доллар
15Том Круз (Tom Cruise) – 550 сая доллар
Том Крузын тоглосон кинонууд дэлхий даяар нийтдээ есөн тэрбум долларын ашиг олсон юм.

Том Круз (Tom Cruise) - 550 сая доллар
14Жимми Баффет (Jimmy Buffett) – 600 сая доллар
Зөөлөн аялгуутай дуунуудаараа алдартай дуучин Жимми Баффет 20 гаруй зоогийн газар, үл хөдлөх хөрөнгө, цэнгэлдэх хүрээлэн, казино зэргийг ажиллуулдаг юм байна.

Жимми Баффет (Jimmy Buffett) - 600 сая доллар
13Тайлер Перри (Tyler Perry) – 600 сая доллар
Тайлер Перригийн найруулсан 20 гаруй инээдмийн киноны 15 нь тус бүрдээ 100 сая доллараас дээш орлого олжээ.

Тайлер Перри (Tyler Perry) - 600 сая доллар
12Боно (Bono) – 700 сая доллар
Алдарт “U2” хамтлагийн ахлагч Боно нь Ирландын хамгийн өндөр орлоготой уран бүтээлчээр шалгарч байжээ.

Боно (Bono) - 700 сая доллар
11Жеймс Камерон (James Cameron) – 700 сая доллар
“Терманатор”, “Титаник”, “Аватар” зэрэг киноны найруулагч Жеймс Камероны хоёр ч кино нь дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой бүтээлээр тодорсон билээ.

Жеймс Камерон (James Cameron) - 700 сая доллар
10Селин Дион (Celine Dion) – 800 сая доллар
Хамгийн олон буюу 1000 удаа амьд тоглолтон дээр дуулсан Селин Дион Канадын хамгийн том уран бүтээлч юм.

Селин Дион (Celine Dion) - 800 сая доллар
9Доктор Дре (Dr. Dre) – 800 сая доллар
1990-ээд оны хип хопын загалмайлсан эцгийн нэг Доктор Дре 2009 онд өөрийн “BEATS” чихэвчний брэндийг “Apple”-д 1.5 тэрбум доллараар зарж байжээ.

Доктор Дре (Dr. Dre) - 800 сая доллар
8Мадонна (Madonna) – 800 сая доллар
Попын хатан хаан Мадонна нь дэлхийн түүхэн дэх хамгийн олон цомог борлуулсан эмэгтэй уран бүтээлч юм.

Мадонна (Madonna) - 800 сая доллар
7Шон Комбс (Sean Combs) – 820 сая доллар
Шон Комбс буюу П Дидди нь 1990-ээд оны хамгийн алдартай репперүүдийн нэг ба загварын болон үл хөдлөх компани ажиллуулдаг юм.

Шон Комбс (Sean Combs) - 820 сая доллар
6Жерри Сайнфелд (Jerry Seinfeld) – 870 сая доллар
Жерри Сайнфелд нь бүх цаг үеийн хамгийн шилдэг телевизийн цувралуудын нэг болох “Сайнфелд”-ийн гол дүр, ерөнхий найруулагч, продюссерээр ажиллаж байжээ.

Жерри Сайнфелд  (Jerry Seinfeld) - 870 сая доллар
5Жей Зи (Jay Z) – 900 сая доллар
2010 онд “Billboard” сэтгүүл Жей Зиг 2000-аад оны хамгийн амжилттай уран бүтээлч, хамгийн чинээлэг репперээр тодруулсан юм.

Жей Зи (Jay Z) - 900 сая доллар
4Ж.К Роулинг (J. K. Rowling) – 1 тэрбум доллар
Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай ном “Харри Поттер” цувралын зохиолч Ж.К Роулинг 2010 онд Их Британийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр тодорч байжээ.

Ж.К Роулинг (J. K. Rowling) - 1 тэрбум доллар
3Пол Маккартни (Paul McCartney) – 1.2 тэрбум доллар
Алдарт “Beatles” хамтлагийн гишүүн асан Пол Маккартни XX зууны хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг юм.

Пол Маккартни (Paul McCartney) - 1.2 тэрбум доллар
2Опра Уинфри (Oprah Winfrey) – 3.2 тэрбум доллар
Ток шоуны хатан хаан гэгддэг Опра Уинфри нь дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг бөгөөд түүнийг 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж олон хүн хүлээж байна.

Опра Уинфри (Oprah Winfrey) - 3.2 тэрбум доллар
1Стивен Спилберг (Steven Spielberg) – 3.7 тэрбум доллар
40 жилийн турш 30 гаруй кино найруулсан Стивен Спилбергийн бүтээлүүд нийт 10 тэрбум ам долларын орлого олсон бөгөөд бүх цаг үеийн хамгийн амжилттай кино найруулагчаар 2015 онд нэрлэгдэж байжээ.

Стивен Спилберг (Steven Spielberg) - 3.7 тэрбум доллар

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэлтэй

  1. I just want to mention I’m very new to blogging and actually liked your blog site. Most likely I’m planning to bookmark your blog post . You surely come with very good writings. Thanks a lot for sharing with us your blog.

  2. Fact: 99 of all articles and website content online is regurgitated and rewritten material from some original piece of literary or artistic work.. . So, isn’t it true about web content copyright that as long as you reword or rewrite a piece of content from a site’s copy online, then it’s not theft or copyright infringement?.

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close