Олны танилУрлаг

Ука өөртөө итгэлгүй байжээ

“The Voice Of Mongolia” шоуны цорын ганц эмэгтэй шүүгч, дасгалжуулагч бол дуучин Ука. Шоуны шүүгчдийг сонгох санал асуулга дээрх өөрийнхөө нэрийг хараад нүдэндээ ч итгээгүй тэрээр шоунд орох эсэхдээ ихэд эргэлзэж байсан аж. Тэрээр энэ тухай “Шоу эхлэхээс өмнө би өөртөө маш их эргэлзэж байсан. Намайг хүн сонгох болов уу? Миний хүсэж байгаа оролцогч намайг сонгох болов уу? гэдэг дээр би маш их эргэлзэж байсан” хэмээжээ. Шоун дээр хамгийн эхэлж эргэж харсан шүүгч болсон тэрээр оролцогч Алунгоог дахин сонсох хүсэлтэй явдгаа илэрхийлээд авсан бөгөөд түүнтэй уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа гэдгээ ч зарлаад авчээ. Тэрээр шоуг бүхэлд нь харан сонголтоо хийсэн хэмээсэн бөгөөд урлагийн бүхий л зүйлээс таашаал авдаг нэгэн гэнэ лээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close