Спорт

ПЕТР ЧЕХ ЗОДОГ ТАЙЛНА

Английн Лондон хотын хөлбөмбөгийн “Арсенал” багийн Чех хаалгач Петр Чех өөрийн улсын үндэсний шигшээ багийн хаалгыг 124 тоглолтод хамгаалсан нэгэн. Тэрбээр мэргэжлийн тамирчны хувьд сүүлчийн улирлаа өнгөрүүлж байгаа гэдгээ зарлажээ. Прага хотын “Спарта” багаас замналаа эхлүүлсэн Чех дараа нь Францын “Ренн”, “Английн “Чэлси” болон “Арсенал” багуудад тоглосон юм.
Чех нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр “Энэ бол миний хувьд мэргэжлийн тамирчны хувьд өнгөрүүлж буй 20 дахь улирал. Энэ улирлыг дуусгаад би зодгоо тайлахаар шийдлээ. Премьер лигт 15 улирал тоглохдоо би авч болох бүх шагналыг авсан” хэмээн бичсэн байна.

Чех Английн Премьер лигт дөрвөн удаа аваргалж, Английн цомын эзнээр таван удаа шалгарч байжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close