Мэдлэгнийгэм

У.ХҮРЭЛСҮХИЙН ХӨЗӨР ДУУСЧЭЭ

Су.Батболдыг ажлаа хүлээлгэн өгснөөс хойш нийслэлийн дараагийн шинэ засаг даргыг томилох гэж МАНынхан ёстой нэг бантангаа зуурч байна. 2019.01.16-ны өдөр НИТХын ээлжит VI хуралдаан болж НИТХын төлөөлөгч С.Мөнхчулуун Хотын даргад нэрээ дэвшүүлж, олонхын санал авсан байдаг. Гэвч МАНын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлаагүй юм. Тэр ч байтугай намын дүрэм зөрчсөн гэж үзэн намаасаа хөөчихсөн.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт НИТХын тэргүүлэгчид хуралдаж өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр НИТХын ээлжит бус VII-р хуралдааныг зарлан хуралдуулж, хотын даргын хоёр дахь удаагийн сонгохоор товлоод байна. Энэ удаагийн нэр дэвшүүлэлтэд өмнөх хурлаас олонхын дэмжлэг авч чадсан ч дарга болж чадаагүй “хотын фракц”-ын төлөөлөл, НИТХын төлөөлөгч С.Мөнхчулуун дахин нэрээ дэвшүүлэхээ илэрхийлээд байгаа юм.

Харин нөгөө тал болох МАНын дарга У.Хүрэлсүхийн “фракц”-аас хэнийгээ хотын даргад нэр дэвшүүлэх нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан билээ. Зарим хэвлэлүүдийн онцолж байгаагаар хотын даргын хоёр дахь “марафон”-д У.Хүрэлсүх “шинэ хөзөр” гаргаж магадгүй байлаа.

Гэвч энэ удаад МАНын Удирдах зөвлөл дахин хуралдаж шинэ нэр дэвшигчийг тодруулахгүй шийдвэр гаргажээ. Учир нь МАНын дарга У.Хүрэлсүхийн хөзөр нь дуус ч өнөө л “Оюуны Ундраа”-гийн С.Амарсайханг дахин зүтгүүлэхээр тогтжээ. Энэ бүхнээс харахад хотын даргад нэрээ дахин дахин дэвшүүлээд буй С.Амарсайхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд их л том амлалт өгсөн бололтой.

Байдал нэгэнт ийм болсон тул “хотын фракц”-ынханд давуу тал дахин гарч ирлээ. Тэдний хувьд хуучин өрсөлдөгч С.Амарсайхан нь зөөлөн хоол болов уу. Тиймээс С.Амарсайхан, У.Хүрэлсүх нар МАНын гишүүдийг бүхэлд нь АН-ынхантай хамт авилгалдчихаагүй л бол энэ удаад С.Мөнхчулуун дахиад давах нь ээ. Гэхдээ ноёны бөх унахгүй аргаа сийлсэн байлгүй…

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. I’m a teenager as well as I heard that you can really get paid for things like this. I’m experienced with computer systems and also have great literary works abilities and also I’m sure I can create successful blogs/articles … On a different (kind of) subject, would I have the ability to sign up with affiliate programs?.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close